“ХОТЫН НОГООН ХӨГЖИЛ” ФОРУМААР БҮС НУТГИЙН ХОТУУД ХАМТАРСАН ИЛГЭЭЛТ ГАРГАЛАА

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Зүүн Хойд Азийн хотууд “Хотын ногоон хөгжил” форумаар Улаабаатар хотод 2 өдрийн турш чууллаа. Бүс нутгийн зургаан улсын есөн хотын дарга, орлогч, холбогдох албаныхан болон Олон Улсын байгууллагууд Зүүн Хойд Азийн хотуудад тулгамдаж буй ногоон хөгжлийн асуудал, шийдэл, туршлага, ногоон дэд бүтэц, ногоон амьдралын хэв маяг, хот суурин газрын хөгжил зэрэг 7 сэдвээр 20 гаруй илтгэл тавьж, хэлэлцлээ.

Туршлага хуваалцаж, санал солилцсон форумаас Зүүн Хойд Азийн хотуудын хамтарсан илгээлт гаргахаар болж, оролцогч хотууд санал нэгтэй дэмжсэн юм. Тус илгээлтийг ирэх 12 дугаар сард Парис хотод болох НҮБ-ын чуулганд өргөн барих бөгөөд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл уламжилна. 

Дэлгэрэнгүй...

Т.Бат-Эрдэнэ: Одооноос алдаагаа засаж чадвал Улаанбаатар ногоон хот болох боломжтой

Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Нийслэлийн Засаг даргын дэргэд экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч анх удаа ажиллаж эхэлснээс хойш хоёр жил гаруй болжээ. Өнгөрсөн хугацаанд юу хийж амжуулав?

-Өнөөдөр дэлхийн хотуудын хөгжил дэвшлийг тодорхойлохдоо хүрээлэн буй орчинтойгоо хэрхэн нийцэн хөгжиж байна вэ гэдгийг гол үзүүлэлт болгодог болсон. Харин Улаанбаатарын хувьд хүн амын хэт төвлөрлөөс улбаалаад хотын эрүүл ахуйн байдал их доройтсон байсан. Тиймээс Улаанбаатар хотын экологи, ногоон хөгжлийн асуудлыг өмнөх шигээ аль нэг салбарын хавчуурга байдлаар авч яваад байх боломжгүй гэж үзээд, нийслэлийн Засаг даргын дэргэд биеэ даасан бүтэц, зохион байгуулалттай салбар бий болгосон юм.

Дэлгэрэнгүй...

Т.Бат-Эрдэнэ: Улаанбаатар ногоон хот болно. ганцхан болзолтой...

Зүүн хойд Азийн Хотын дарга нар Улаанбаатар хотод энэ сарын 21, 22-нд чуулах гэж байна. Хотын захиргааны урилгаар ирж буй тэд хотынхоо хөгжлийн нууцыг, ялангуяа ногоон хөгжлийн чиглэлээр сэдэвчилсэн долоон асуудлын хүрээнд туршлагаа хуваалцах юм байна. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-”Азийн бар” орны хотуудын дарга нараас бид ямар зөвлөмж, турш­лагыг авах вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Форумд өнөөдрийн байдлаар БНХАУ, ОХУ, БНСУ, Япон зэрэг зургаан орны найман хот оролцохоор мэдэгдсэн. Мөн НҮБ, Дэлхийн банк, ЖАЙКА зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцож долоон сэдэвчилсэн хуралдааныг хийх юм. Нэгдүгээрт, Зүүн хойд Азийн ногоон хөгжлийн чиг хандлага, бэрхшээлийг ярилцана. Сүүлийн үед дэлхий дээр хотжилт маш хурдтай явагдаж байгаа. Энэ нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй олон жишээ бий. Хоёр дахь хуралдаанаар ногоон дэд бүтцийн асуудлыг хөндөнө. Зүүн хойд Азийн хотууд дэд бүтцээ хэрхэн ногоон, ухаалаг болгож байгааг мэдэх нь манай хотын хувьд чухал. 

Дэлгэрэнгүй...

“Амгалан Дулааны станц” ирэх 10 дугаар сард ашиглалтанд орно

Одоогоос хоёр жилийн өмнө шав тавих ёслолоо хийж байсан “Амгалан Дулааны станц” ирэх 10-р сард ашиглалтанд орно. Тус станцын үндсэн барилга угсралтын ажил 95 хувьтай явагдаж байгаа талаар салбарынхан нь танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрчим хүчний сайд М.Зоригт болон Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй албаны хүмүүс Станцын бүтээн байгуулалтын ажилтай танилцалаа.

 

Нийт 75.9 сая ам.долларын төсөвт өртөгтэйгөөр төлөвлөгдсөн, 348 МВт-ын хүчин чадалтай “Амгалан Дулааны станц” ирэх 10 дугаар сарын 15-ны өдөр бүрэн ашиглалтанд орох хүртэл туршилтын халаалт хийхэд бэлэн болжээ. Угсралтын ажлын хүрээнд 116 МВт-ын хүчин чадал бүхий гурван зуух, компьютерийн иж бүрэн удирдлагын систем, 2Ф700 мм диаметртэй хойд, урд хэсгийн хоёр дулаан дамжуулах гаргалгаатай дулааны шугам, 110 кВ-ын хоёр хэлхээт 350м цахилгаан дамжуулах агаарын шугам, цахилгааны дэд станц, түлш дамжуулах байгууламжууд, төмөр замын өргөтгөл, сүлжээний усны насос, шугам хоолой болон цахилгаан хуваарилах байгууламжийн барилга, тоног төхөөрөмжүүдийг “Амгалан Дулааны станц”-д суурилуулсан байна.

Дэлгэрэнгүй...

"Авто машингүй гудамж"-нуудын хаяг, байршлыг тогтоолоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх тухай А/626 дугаар захирамж гаргалаа. “Гудамж төсөл”-ийн “Хотын төв” дэд төслийн хүрээнд хэрэгжүүлэх “Авто машингүй гудамж” төсөлд хамрагдах гудамжнуудын хаяг, байршлыг баталлаа.

“Автомашингүй гудамж” төслийг удирдан зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Гудамж төсөлд даалгав.

Төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт уялдуулан дээрх төслийн зургийн даалгаврыг батлахыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, газрын харилцаатай холбоотой үүссэн асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй...

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 4

Өчигдөр 24

7 хоногт 4

Сард 791

Бүгд 52430