Цахилгааны үнэ тарифын зохицуулалт хийлээ

Эрчим хүчний зохицуулах хороо хуралдаж, эрчим хүчний үнэ тарифт тодорхой өөрчлөлтүүд хийсэн байна. Эрчим хүчний системийн оргил ачаалын үед ОХУ-аас худалдан авдаг импортын цахилгааны үнийг ОХУ-ын талаас энэ сарын 01-ний өдрөөс өсгөснөөс үүдэн импортын цахилгааны чадлын төлбөрийн хэмжээ нэмэгдсэн юм байна.

Иймд оройн их ачааллын үеийн эрчим хүчний хэрэглээг багасгах, хэмнэлтийг дэмжих замаар системийн оргил ачааллыг бууруулах зорилгоор чадлын тарифыг аж ахуйн нэгж байгууллагуудад шинээр нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн юм. Мөн Сэргээгдэх эрчим хүчний хуулийн дагуу байгаль орчинд ээлтэй, ногоон эрчим хүчийг дэмжих тарифыг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй...

Эрчим хүчээ хэмнэе!

Монгол улсад иргэд өдөр тутмынхаа амьдралд бараг дийлэнх нь эрчим хүч хэрэглэдэг. Бид эрчим хүчний эх үүсвэрээр нүүрсийг хэдэн арван жил ашиглан ирсэн. Энэхүү малтмал түлшээр эрчим хүч үйлдвэрлэсний дүнд хүлэмжийн хий ихээр ялгарч байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсээр байна. Зардалаа хэмнэн үүгээрээ байгаль орчин, ирээдүйгээ хамгаалах юм.

 

Зардалаа зохицуулах

Өрхийн зарлагын ихэнх хувь нь цахилгаан болон шатахууны зардалд зарцуулагддаг. Та энэхүү байдлыг зохицуулж чадахгүй ч таньд зардалаа багасгах чадал бий.

Та юу хийж чадах вэ?

Эрчим хүчний хэрэглээгээ багасгах хялбар, бодит, боломжит алхамууд бий. Гэвч та бүгдийг заавал хийх албагүй, та өөрт байгаа бага ч гэсэн боломжийг ашиглахад өөрчлөлт мэдэгдэх болно. Ихийг хийх тусам төдий чинээ хэмнэлтийг та эдлэх болно.

Ямарч өртөггүйгээр эхлэх боломжууд мөн бий. Жишээ нь шаардлагаггүйгээр гар утас, зөөврийн компьютер цэнэглэж орхихгүй байх, угаасан хувцасаа хатаагчаар бус нар салхинд тавин хатаах.

Бусдаар та худалдан авалт хийхдээ бага ус, эрчим хүч зарцуулдаг бүтээгдэхүүнийг сонгосоноор эрчим хүчний зардалаа багасгах боломжтой.

Дэлгэрэнгүй...

НИЙСЛЭЛ АЗИЙН САНТАЙ ЭКОЛОГИ, НОГООН ХӨГЖЛИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Улаанбаатар хотын Захиргаа, АНУ-ын Азийн сантай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр АНУ-ын Сан Франциско хотноо Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Үүний хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, АНУ-ын Азийн сантай Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратегийн төлөвлөгөөг боловсруулах чиглэлээр хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт НЗДТГ-ыг төлөөлж нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, АНУ-ын Азийн санг төлөөлж АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдберг нар гарын үсэг зурсан юм.

Дэлгэрэнгүй...

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛТАЙ ХОЛБОГДУУЛАН ЭНЭ САРЫН 15-НААС ЭХЛЭН ХОТЫН ТӨВИЙН ХЭСЭГТ АВТОМАШИНЫ УЛСЫН ДУГААРЫН ТЭГШ, СОНДГОЙГООР ХЯЗГААРЛАНА

 71796

Нийслэлийн энэ жилийн автозам, дулааны шугамын сүлжээний засвар шинэчлэлийн ажил нэгэн зэрэг эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийлээ. Хэвлэлийн бага хурал нийслэлийн Авто зам, Тээврийн газар, Замын цагдаагийн газар, Цагдаагийн газар зэрэг холбогдох албаны удирдлагууд оролцлоо.

Нийслэлд өнгөрсөн 2 жилийн хугацаанд автозамын бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж 80,7 км автозам шинээр ашиглалтад оруулж, 144,7 км автозамыг өргөтгөн шинэчилсэн. Энэ жил ч бүтээн байгуулалтын ажлыг урьд жилүүдийнхээс эрчимжүүлж, Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 47,62 км автозам, 453 урт метр гүүрийг шинээр ашиглалтад оруулан 37,65 км автозам, 134 урт метр гүүрийг өргөтгөн шинэчлэх бөгөөд олон жилийн насжилттай зуслангийн замууд, дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх гэж байна.

Нийт инженерийн дэд бүтцийн 1153 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээс хамгийн өргөн хүрээнд хийгдэх ажил нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажил юм. Уг ажлыг 2015 оны 06-р сарын 07 ны өдрөөс эхлэн 2015 оны 08-р сарын 16 өдөр хүртэл хийж гүйцэтгэхдээ Энхтайвны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун 4 замын уулзвар хүртэлх замыг 3 үе шаттайгаар хааж зам засвар, шугам хоолой солих ажлыг хийхээр бэлтгэж байна.

Дэлгэрэнгүй...

“ЭРЧИМ ХҮЧГҮЙ БОЛ БИДНИЙ АМЬДРАЛ” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА

 erchim-huchЦахим ертөнцөөр ажил хэргээ амжуулж, үзэл бодлоо хуваалцан, чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлж, найзалж нөхөрлөх болсон залуусынхаа дунд “Эрчим хүчний үнэ цэнэ” page хуудсыг эрхлэн гаргагчдаас “Эрчим хүчгүй бол бидний амьдрал” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна.

Энэхүү уралдааны зорилго нь эрчим хүчний үнэ цэнийг бусдад ойлгуулах, бодит хэмнэлтийг бий болгоход оршино.
Уралдаанд оролцогчдод тавигдах шаардлага
1. Facebook хэрэглэгч байх
2. Эрчим хүчний үнэ цэнэ хуудсанд like дарсан байх
3. “Эрчим хүчгүй бол бидний амьдрал” сэдэвийн хүрээнд эссэг бичсэн байна.
4. Эссэ бичлэг нь энгийн ойлгомжтой 400 үгнээс хэтрэхгүй, 350 үгнээс дээш байна.

Дэлгэрэнгүй...

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 9

Өчигдөр 45

7 хоногт 91

Сард 801

Бүгд 58484