Дэлхийн 50 гаруй орны төрийн тэргүүнийг хүлээн авах эко хотхон барьж байна

66961Өнгөрсөн оны 10 дугаар сард Италийн Милан хотноо болсон “АСЕМ”-ын дээд хэмжээний уулзалт дээр дараагийн уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах эрхийг олгосон билээ. Тус уулзалтад дэлхийн 53 орны төр засгийн тэргүүн, Ерөнхий сайд нар, албаны бусад хүмүүс болон хэвлэл мэдээлэлийнхэн зэрэг 5000 гаруй хүн оролцож байсан юм. 2016 онд манай улсад зохион байгуулагдах АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад ч мөн адил ийм хэмжээний хүмүүс оролцоно. Магадгүй үүнээс ч олон хүн оролцоно хэмээн тооцоолж байна.

Дэлгэрэнгүй...

Улаанбаатарчууд “түгжрэлтэй” биш метротой болмоор байна

-УРЬДЧИЛСАН ТЭЗҮ-ИЙГ БАТАЛЖЭЭ-
Төслийн зохицуулагч Г.Ганхүүтэй холбогдож “Улаанбаатар метро” төслийн явцын талаар сонирхсон юм.

metro ganhvv-“Улаанбаатар метро” төслийн явц хэр байна вэ?
-Эхний шат буюу бидний төлөвлөж байгаа 17.7 км метро 2020 онд дуусах бол дараа нь Долоон буудлаас Буянт-Ухаа хүртэл метро тавих ажил хийгдэнэ. Зураг төсөл нь давхар хийгдээд явна. Гэхдээ эхлээд төслийн эхний үе шатыг амжилттай хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар урьдчилсан ТЭЗҮ-ийг баталсан байгаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар ороод дэмжигдчихсэн. УИХ-аар орох л үлдээд байна даа. Мөн ТЭЗҮ-ийн 36 сая ам.долларын асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа. Аливаа төсөл хэрэгжихэд нарийвчилсан ТЭЗҮ хийгдэх ёстой.

Дэлгэрэнгүй...

Та авто тээврийн хэрэгслийн татвараа хэзээ, хаана төлөх вэ?

car tax

Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуулинд хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.

Дэлгэрэнгүй...

Агаар бохирдуулагч бодисын ялгарлын тооллогын гарын авлага ашиглахтай холбоотой асуудлаар оролцогч талуудад зориулсан семинар

20150312 1428392013 оны 7-р сард Монгол Улсын Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас Япон улсын Байгаль орчны яаманд хандан агаар бохирдуулах бодисын ялгарлын тооллогын гарын авлагыг боловсруулах хүсэлт тавьсаны дагуу Улаанбаатар хотын агаар бохирдуулагч бодисын ялгарлын хэмжээг хэрхэн тооцоолон гаргах талаар сургалтыг 2015 оны 03 дугаар сарын 11,13-нд тус тус зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй...

18 метр урттай шинэ автобус оруулж ирэхээр болжээ

18m busӨнөөдөр нийслэлд ашиглах хугацаа нь дууссан 600 гаруй том оврын автобусаас иргэдэд үйлчилж байгаа. Тиймээс нийслэлийн Тээврийн газрынхан олон хүн тээвэрлэх хүчин чадалтай, 18 метр урт, 120 хүний суудалтай автобус оруулж ирэхээр болжээ. Тодруулбал эхний ээлжинд 20 автобус оруулж ирэхээр болсон бөгөөд шинэ учраас түлш харьцангуй бага идэх аж.

Манайд өнгөрсөн оны есдүгээр сард Нийслэлийн тээврийг хөгжүүлэх сан байгуулсан юм. Уг санд өдгөө нийслэлийн төсвөөс 20 тэрбум төгрөг төвлөрүүлээд буй бөгөөд энэ мөнгөөр тээврийн салбарын паркийг шинэчилнэ. Уг ажлын хүрээнд 2014 оны аравдугаар сард дунд болон их багтаамжийн, угсраа автобус оруулж ирэхээр гурван багц тендер зарласан юм.

Дэлгэрэнгүй...

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 20

Өчигдөр 32

7 хоногт 20

Сард 924

Бүгд 56307