Н.Баатардорж: Агаарын бохирдлыг бууруулахад хийн түлшний нэгдсэн систем чухал ач холбогдолтой

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос нийслэлийн гурван дүүргийн утааны голомтын бүс дэх 5000 өрхөд хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх ажлыг аж ахуй нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлж байна.
Энэ тухай болон манай улсын шингэрүүлсэн хийн хэрэглээний өнөөгийн байдлын талаар “Шингэрүүлсэн хийн аж ахуй эрхлэгчдийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Баатардоржтой ярилцлаа.

11-21-113800-255573174-Шингэрүүлсэн хийн түлшийг бид автомашинд өргөн хэрэглэдэг. Одоо айл өрхийн ахуйн хэрэглээг дэмжиж эхэллээ. Ер нь манай улсын хийн түлшний хэрэглээ ямар төвшинд байна вэ?
-Сүүлийн жилүүдэд шингэрүүлсэн хийн түлшийг манай улсад өргөн хэрэглэж байна. Өнгөрсөн онд 38 мянган тонн хийн түлш импортолсон байдаг. Харин энэ оны гүйцэтгэлээр 50-иад мянган тонныг импортлохоор байна. Шингэрүүлсэн шатдаг хийн ач холбогдлыг ард, иргэд ойлгож эхэлж байна гэсэн үг.
Хийн түлш нь шаталтын дулаан ялгаруулалт өндөртэй, байгаль орчинг бохирдуулдаггүй, түлш, эрчим хүчний шинэ бөгөөд хамгийн цэвэр эх үүсвэр болдогоороо олон давуу талтай. Эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй учраас дэлхийн улс орнууд зөвхөн энэ түлшийг ашиглаж, агаарын бохирдлоо бууруулсан сайн туршлага олон бий. Засгийн газрын дэргэдэх Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос энэ оны эхээр биднийг дэмжээд гэр хорооллын айл өрхөд хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх тендер зарласан.

Дэлгэрэнгүй...

Онцлох хуудас

Утаанаас салгах хөрөнгө хэний халаасанд оров
  “Монголын мэдээ” сонин. Онцлох хуудас. Сенсаацын эргэн тойронд. 2014 оны хоёрдугаар сарын 20. Пүрэв. №034 (3887). Сенсаацийн эргэн тойронд. Улаанбаатар хот Утаанбаатар болж хувираад чамгүй олон жилийн нүүрийг үзлээ. Тиймдээ ч үе үеийн төр засгийн удирдлагууд утаатай тэмцэж, их, бага, мөнгө төгрөг төсөвлөж байгаа. Мөн “утаагүй” тодотголтой зуух тарааж, хэрэндээ л юм болов. Ер нь бол өнөө жилдээ багтааж (2014) багтааж 45 мянган зуух тараах ёстой.

Дэлгэрэнгүй...

уулзалт Дулааны III цахилгаан станцад болж, тус станцын 50 МВт-ийн өргөтгөлийн нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцлоо.

b6db16a6fb123d28originalДаваа гараг бүрт болдог “Бүтээн байгуулалтын цаг" уулзалт Дулааны III цахилгаан станцад болж, тус станцын 50 МВт-ийн өргөтгөлийн нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцлоо. Дарханы дулааны станц 48 МВт-ын хүчин чадалтай. Энэ станцын дайны өргөтгөлийг өчигдөр хүлээж авлаа.

Энэ нь манай улсын эрчим хүчний салбарт сүүлийн 25 жилд хийгдээгүй бүтээн байгуулалт ажээ. Энэхүү бүтээн байгуулалтад Чингис бондын хөрөнгөөс 35 сая ам.доллар зарцуулсан байна. Нээлтийн ажиллагааны үеэр “Чингис бонд 20 мянган айл өрхөд элч дулаан, гэрэл цахилгаан болж очиж байна” гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцолж байсан юм.

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангах, тасралтгүй, найдвартай ажиллах, зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр хүчин чадалтай станц болгох зорилгоор Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Дулааны III цахилгаан станцыг өргөтгөхөөр шийдвэрлэсэн.

БНХАУ-ын “Human Industrial Equipment Installation” компани нэг жилийн хугацаанд энэхүү өргөтгөлийг барьж, ашиглалтад оруулж байгаа нь энэ юм. Харин УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил “Засгийн газрын бүтцэд 2012 онд Эрчим хүчний яамыг шинээр үүсгэн байгуулсан нь сүүлийн жилүүдэд доголдолтой явж ирсэн энэ салбарт томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт босоход ихээхэн хувь нэмэр болж байна.

IV цахилгаан станцын 120 МВт-ын өргөтгөлийг энэ оны ирэх аравдугаар сард хүлээж авна. Нийслэлийн зүүн бүсийг дулаанаар хангах 300 MBт-ын хүчин чадалтай “Амгалан” дулааны станц арваннэгдүгээр сард ашиглалтад орно. Дулааны V станцын гэрээг энэ сард багтаан байгуулж, ажлыг нь эхлүүлнэ. Өмнөговь, Эгийн голд цахилгаан дулааны станц барьж байгуулах томоохон төслүүд хэрэгжиж байна.

Дэлгэрэнгүй...

Эрчим хүч хуваарилагч (үржүүлэгч) төхөөрөмжийн туршилтын дүгнэлт

Эрчим хүч хуваарилагч төхөөрөмжийн (ЭХҮТ) туршилтын СХД-н 21 дүгээр хороонд
шинээр баригдсан нийтийн орон сууцын 2 –р давхарт байрлах 2 өрөө байранд хийж
байгаатай биеэр танилцсан бөгөөд дараах хүсэлтийг тавьсан.
Энэхүү төхөөрөмжийн үр ашгийг буюу хэмнэлтийг тодорхойлохын тулд ердийн цахилгаан
халаагуураар турших шаардлагатай. Үүний дараа халаалтын эрчим хүчний хэрэглээг
хэмнэж буй эсэхэд дүгнэлт өгөх боломжтой болно.
Доктор Баярын зүгээс харьцуулсан туршилт хийх шаардлагагүй. Энэ бол дулааны
хэрэглээг бус өндөр чадлын төхөөрөмж бага чадлаар ажиллуулах боломжтойг харуулж
чадаж байгаа учир энэ нь үр дүн гэсэн тайлбарыг өгсөн. Мөн энэ үеэр нийт 6кВт-ийн хүчин
чадалтай усан цахилгаан халаагуурыг 2 өрөөнд байрлуулж хэвийн ажиллуулж байсан.

Дэлгэрэнгүй...

Хийн хоолойг монголоор дамжуулах асуудал нааштай байх нь

2222ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-д айл¬чилж, үр дүнд нь хоёр улсын хооронд хэдэн арав, ма¬гадгүй зуугаар тоологдох хэм¬жээний гэрээ хэлцэл бай¬гуулагдах нь тодорхой боллоо. “Ба¬руун тийшээ” харсан бай¬сан ОХУ-ын байгалийн хийн хоо¬лой урагшаа, БНХАУ-ыг чиг¬лэх нь тодорхой болов. Хоёр хөр¬шийн харилцаа ийнхүү ог¬цом дулаарах нь Монгол Ул¬сад хэрхэн нөлөөлөх вэ. Түү¬хийн урт хугацааны явцад мон¬голчууд хоёр хөрштэйгөө найр¬саг харилцаатай байсан нь ч бий, ээдрээтэй байсан ч үе байгаа. Хоёр хөрш нийлж бай¬гаад автономит эрхтэй хоцроож бай¬сан түүхээс үүдэн хоёр хөрш сүжрэх нь Монголд ашиггүй гэж үздэг хүн олон бий. Гэхдээ одоо дэлхийн улс орнууд 20 дугаар зуун шиг дайн хийхээ боль¬сон. Эдийн засаг, цэрэг зэвс¬гийн хүчээ нэмэгдүүлж, баа¬раггүй араанд нь хийж, гарц¬гүй болгон буулгаж авахыг хи¬чээж байна. Бид энэ нөхцөлд өөрс¬-дийн бодлогыг явуулахаас өөр замгүй.

Дэлгэрэнгүй...

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 20

Өчигдөр 32

7 хоногт 20

Сард 924

Бүгд 56307