Парисын агаарын бохирдол дээд хэмжээнд хүрч автомашины хэрэглээг хязгаарлалаа

ParisЭнэ даваа гаригаас эхлэн Францын нийслэл Парис хотын жолооч нар машины дугаарын хязгаарлалтад орохоор болжээ. Энэ нь өмнө нь 1997 оноос хойшхи хоёрдахь удаагийн хязгаарлалт юм. Тиймээс иргэд хувийн автомашин ашиглахаас татгалзан нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахыг уриалсан байна. Францын Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Парис хот болон түүний ойролцоохь бүс нутгийн агаарын бохирдол аюулын төвшинд хүрсний дараа ийм шийдвэр гаргасан байна. Автомашинаас гадна мотоцикль ч мөн хязгаарлалтад орж байгаа юм.

Дэлгэрэнгүй...

НЭЭЛЛТЭЙ ТӨРИЙН ЗАРЫН ТОГТОЛЦОО

OyungerelМонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулж буй “Орон нутгийн эрх мэдлийг иргэний оролцоотойгоор нэмэгдүүлэх нь чуулганы салбар хуралдаанд тавьсан илтгэл”


        Ардчилсан төр иргэддээ үйлчилдэг. Үйлчилгээгээ зарлах хэрэгтэй. Зар байхгүй бол иргэний оролцоо гэж байхгүй. Зар мэдээгээ хаанаас олж авахаа мэдэхгүй иргэн бусад бүх эрхээ эдлэх боломжоор дутна.
Иргэдийн амжиргааг дээшлүүлэх, нэгэнт бие даасан бизнестэй иргэнээ ядууруулахгүй байх, эдийн засгийн шинэ боломжийг иргэддээ тэгш байдалтай нээж өгөх, иргэдийн амьддралд нөлөөлөх шийдвэрийн тухай мэдээллийг тэгш хүргэхэд төр гол үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү илтгэлийг бэлтгэхийн тулд ардчилал, иргэний оролцоо нь нэгэнт төлөвшсөн АНУ, Түүний муж улсууд, Нью-Йорк, Хамден хот болон Швейцарийн Холбооны улсын туршлагыг судаллаа.

Дэлгэрэнгүй...

-Бид агаар дахь утааг шингэрүүлдэггүй юм аа гэхэд нэмэгдүүлэхгүй

 Нйислэлийн Агаарын чанарын албаны дэд дарга Ч. Батсайхантай ярилцлаа.

-Жил болгон нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад багагүй хэмжээний мөнгө төсөвлөдөг. Энэ нь мөнгийг хэрхэн зарцуулдаг вэ?

- Ямар компанид ямар зорилгоор юу хйилгэхээр хичнээн төгрөг төлсөн тухай 2008 оноос хойш манайхаас тохимол гаргасан. Ер нь бол утаа гэж ярихаар биднийг хичнээн арван сая төгрөг идчихлээ, уучихлаа гэж ярьдаг. Угаасаа төсвийн байгууллагын мөнгө гэдэг чинь давхар давхар хяналтан дор зарцуулагддаг. Ганцхан Агаарын чанарын албаныхан зарцуулдаг юм биш. Тамгын газар, Авлигатай тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Аудитын Ерөнхйи газар гээд бүгд л хяналт тавьдаг.

Дэлгэрэнгүй...

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 20

Өчигдөр 32

7 хоногт 20

Сард 924

Бүгд 56307