Утааг бууруулах төслийг \"Юнител\" групп дэмжиж ажиллаж байна


-“Юнител” компаниас ямар үйлчилгээг нь авдаг юм бэ?
-Манай компаниас нийлүүлж байгаа зуухны талаарх мэдээлэл, үнэ тариф, санал гомдлыг хүлээж авах төвлөрсөн утастай болсон. Өөрөөр хэлбэл, 77119889 дугаарын утас руу залгахад “Юнител” компанийн ажилтнууд хэрэглэгчдэд утаагүй зуухны талаарх шаардлагатай мэдээллийг өгөх юм.
-Санал гомдлыг нь яахвэ?
-Бидэнд уламжилна. Ингэснээр бид хэрэглэгчдээс ирж буй санал, гомдол нэг бүрийг судалж, эргээд холбоо барих боломжтой болдог. Мөн иргэд ямар асуудлаар ихэвчлэн хандаж байгааг судалж өгдөг.
-Лавлах утаснаас өөр ямар үйлчилгээг нь авдаг вэ?
-Манайхан маш шахуу ажиллаж байгаа. Тиймээс “Юнител” компанийн “Мобайлмаркетинг” үйлчилгээг ашиглаж байна. Төслийн хүрээнд өдөрт 400-500 айлд зуух суурилуулах болдог. Тэгэхээр тухайн хэрэглэгчдэд урьд өдөр нь мэдэгдэж, эзэнтэй байх үгүйг нь лавлах шаардлага гардаг. “Юнител”-ийн ажилтнууд манай үйлчлүүлэгчтэй холбоо барьж, зуух суурилуулахаар очих үед бэлэн байлгах бичиг баримтын талаар зөвлөгөө өгдөг.
-Зуух сонгосон иргэдэд хандсан мэдээллийн үйлчилгээг “Юнител” хариуцдаг гэсэн үг үү?
-Үүнээс гадна мессеж үйлчилгээгээр компанийн удирдлагууд хэсгийн ахлагчидтай харилцдаг. Иргэдийг мэдээллээр хангаж, харьцдаг гол хүмүүс бол хэсгийн ахлагчид. Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд 200-300 хэсгийн ахлагч бий. Үйлчилгээнийхээ талаар тэр бүх хэсгийн ахлагч бүхэнтэй харьцаад байх боломжгүй. Тиймээс хямдрал урамшуулал, хийх гэж байгаа ажлынхаа талаар хэсгийн ахлагчдад өгөх мэдээллээ нэгдсэн журмаар мессежээр тараадаг гэсэн үг. Харин мессеж тараах үйлчилгээг нь “Юнител” хариуцдагюм.
-Төсөл хэрэгжүүлэхэд “Юнител”-тэй хамтарч ажиллахад давуу тал мэдээж байгаа байх?
-Мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа гэдэг утгаараа судалгаа, тайлан нь бодитой байдаг. Нөгөө талаар ажилтнууд нь иргэдтэй мэргэжлийн түвшинд найрсаг харилцдаг. Асуусан асуулт, санал гомдолд нь тодорхой хариулт өгч чаддаг нь чухал байдаг.
-Үнэ тарифийн хувьд уян хатан байж чадаж байна уу?
-Үндэсний компани гэдэг утгаараа утааг бууруулах төсөлд бид нийгдэмжиж ажиллаж байгаа. Манай төсөлд 200 гаруй багийн 400 гаруй хүн ажиллаж байна. Тэр бүгдэд “Юнител”-ийн дугаар, нэгж зэргийн урамшуулал өгдөг. Түүнээс гадна “Юнител”-ийн хамт олон ачаалал даах чадвартай. Өдөр нь хэсгийн ахлагчдад тараах мэдээлэл өглөө гэхэд үдэш тараачихсан байдаг. Төлбөрийн хувьд ч уян хатан байж чадаж байгаа.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан