СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГУУДЫГ АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧЭЭР ХАНГАЛАА.

Монгол Улсын засгийн газраас 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Агаарын бохирдолтой тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 324 дүгээр тогтоол гаргасан. Энэхүү тогтоолын 1 дүгээр заалтад Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсэд орших ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн анги танхим, эмнэлгийн хүүхдийн тасгийн өрөө тасалгааг агаар цэвэршүүлэгчээр хангах ажлыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор багтаан зохион байгуулахыг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод даалгасугай” хэмээн тусгасан. Энэхүү ажлын хүрээнд 5270 агаар цэвэршүүлэгчийг нийт 2.5 тэрбум төгрөгөөр худалдан авч нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн сургууль, цэцэрлэгүүдийг бүрэн, Нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газруудын зарим хэсгийг хангаад байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 39

Өчигдөр 36

7 хоногт 146

Сард 1052

Бүгд 55243