Шингэрүүлсэн шатдаг хийг аюулгүй ашиглах зөвлөмж

Мэргэжлийн хяналтын байгууллагаас шингэрүүлсэн шатдаг хийн ажил үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд, хэрэглэгчийн хийн тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагаанд хяналт тавин ажиллаж байгаа аж.

Шингэрүүлсэн шатдаг хийг ахуйн хэрэглээнд болон нийтийн хоолны газруудад өргөнөөр ашиглаж байгаа учир Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийг аюулгүй ашиглах зөвлөмж өгч байна.

Хийн тоног төхөөрөмж ажиллуулахад анхаарах зүйлс:

Дэлгэрэнгүй...

Нүүрснээс метан хий гаргах анхны туршилтын үйлдвэр нээлээ

“Эрдэнэс Таван Толгой” компани, Өмнөд Солонгосын “Korea Gas” корпораци болон “Элгэн” компанийн хамтарсан нүүрснээс метан хий гаргах анхны туршилтын үйлдвэр нээлтээ хийлээ. Үйлдвэр ашиглалтад орсноор Монголын нүүрсний хамгийн том ордын нүүрсний давхаргын метан хийн нөөцийг баталгаажуулж, үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулахаар талууд ярилцаж байгаа юм байна.

Мөн дэлхий нийтээр нүүрсний хэрэглээнээс татгалзаж байгаа үед метан хийн туршилтын үйлдвэр нээгдэж байгаа нь цаг үеэ олсон үйл явдал гэж салбарын сайд мэдээллээ.

 

“Эрдэнэс Таван Толгой” компанийн мэдээлснээр ордын нөөц онолын хувьд өмнөхөөсөө 2 дахин нэмэгдэж, 51 тэрбум куб.метр хүртэл нөөцтэй болох таамаг байгаа юм байна. Солонгосын талын 8.6 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийгдсэн үйлдвэр нь нөөцийн таамгийг баталгаажуулахаас гадна хийн чанар хэрэглээнд таарах эсэхийг тодорхойлно.

Дэлгэрэнгүй...

БГД-т хийн плитка нийлүүлэх ажлын нээлт боллоо

IMG 5259   Агаарын Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооноос зохион хэрэгжүүлж буй шингэрүүлсэн хийн хангамжийг нэмэгдүүлэх, нөөцлөх, хадгалах агуулахыг өргөтгөх болон гэр хорооллын айл, өрхөд хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр “Дашваанжил”, “Юни газ”, “Гор газ” гэсэн гурван компани шалгарсан.
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд хийн плитка нийлүүлэх ажил нь Баянгол дүүргийн 11, 22, 23 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 8,9,11, Чингэлтэй дүүргийн 7,8,10 дугаар хороонуудад тус тус хэрэгжих бөгөөд 200,000-300,000 төгрөгний үнэтэй хийн плитканы иж бүрдлыг хөнгөлөлттэй үнээр буюу 60,000 төгрөгөөр худалдаалах юм.
Баянгол дүүргийн 3 хороонд хэрэгжих төслийн нээлт өнгөрсөн бямба гаригт тус дүүргийн 11-р хороонд болсон бөгөөд “Гор газ” ХХК бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.

Дэлгэрэнгүй...

“JAPAN FLARE” төслийн багийн ажилтай танилцлаа

IMG 8807Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Цэвэр агаар сан, Улаанбаатар цэвэр агаар төсөл, Нийслэлийн Агаарын чанарын алба зэрэг агаарын бохирдолтой холбогдох газрын хүмүүс “Japan flare” төслийн багийн ажилтай танилцлаа.
Энэхүү төслийн хүрээнд Япон мэргэжилтнүүд нүүрсэн галлагаатай зуухны утааг багасгах төхөөрөмж болох “japan flare”-ийг зохион бүтээсэн бөгөөд одоогоор гэр хорооллын 80 өрхөд суурьлуулан, нэг сарын хугацаанд турших ажил хийгдэж байна.
Энэхүү төхөөрөмжийг зуухны яндангийн хэсэгт суурьлуулах ба нүүрсний шаталтаас үүссэн утааг бүрэн шатаах зориулалттай. Уг төхөөрөмж нь цахилгаан халаагуур болон утааны хийн бохирдлыг шүүн нэвтрүүлэх шүүлтүүрээс бүрдэх бөгөөд гал ассанаас унтрах хүртэл хугацаанд бохирдлыг шүүнэ. Түүнчлэн ямар ч төрлийн зууханд суурьлуулах боломжтой.

Дэлгэрэнгүй...

Бусад мэдээллүүд...

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 8

Өчигдөр 55

7 хоногт 292

Сард 1127

Бүгд 46116