БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ДЭВШИЛТЭТ ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХ БАЙГУУЛЛАГА, ИРГЭД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас зохион байгуулж буй “Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн 2017 оны 09 сарын 28-30-нд Сүхбаатарын талбайд болно. Энэхүү үзэсгэлэнд орчны бохирдолыг бууруулах байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, гэр болон байшингийн дулаалга, сэргээгдэх эрчим хүч, сайжруулсан болон био түлш, агаар цэвэршүүлэгч зэрэг бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг  болон зохион бүтээсэн аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна. Үзэсгэлэнд оролцох саналаа 2017 оны  09 сарын 11-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сар 25-ны өдрүүдэд Нийслэлийн Агаарын бохирдлыг  бууруулах газарт ирүүлнэ үү!

Дэлгэрэнгүй...

АВТОМАШИНГҮЙ ӨДРИЙН ХЭМЖИЛТ

“Дэлхийн замын аюулгүй байдлыг сайжруулах” аяны хүрээнд “Автомашингүй өдөр”- ийг зохион байгуулах зорилгоор  2016 оны 06 дугаар сарын 04- ний өдрийн 08:00-18:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнийг  түр хугацаагаар нийслэлд хаах болсонтой холбогдуулан  зам хаасан  цэгүүдэд, тухайлбал: Ялалтын талбай, МУИС, Зүүн 4-н зам орчим, Баруун 4-н зам орчим нийт дөрвөн цэг дээр орчны агаарын бохирдлын хэмжээг тогтоож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнт үетэй харьцуулсан  хэмжилтийг  хийлээ. Хөдөлгөөнт үеийн хэмжилтийг 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хийсэн. 

Дэлгэрэнгүй...

УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ САНАЛЫН ТАЛААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналын талаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.  

Дэлгэрэнгүй...

АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ САНАЛУУД ХҮЛЭЭН АВНА

Нийслэлийн Агаарын чанарын алба, “ЖАЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналын талаар зөвлөлдөх уулзалтыг 2016 оны 05 дугаар сарын 20 өдөр зохион байгуулна. Энэхүү зөвлөлдөх уулзалтаас цаашид хэрэгжих боломжтой төсөл, арга хэмжээний саналыг шалгаруулж АББҮХорооны хуралдаанд хэлэлцүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Иймд тус зөвлөлдөх уулзалтад хэлэлцүүлэх төсөл, арга хэмжээний саналыг 2016 оны 05 дугаар сарын 16 дотор доорх хаягуудаар хүлээн авч байна.

Дэлгэрэнгүй...

БАЯНХОШУУНЫ ГЭР ХОРООЛЛЫН БҮСЭД ОРЧНЫ АГААРЫН ЧАНАРЫГ ХЭМЖИХ ИЖ БҮРЭН, АВТОМАТ СУУРИН ХАРУУЛЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭН АВАХ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛЛОО

Олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагаас Нийслэлийн агаарын чанарын албатай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл-II” хүрээнд нийлүүлэгдэж байгаа агаарын чанарын автомат суурин харуулын иж бүрэн тоног төхөөрөмжийг хүлээн авах нээлтийн арга хэмжээ 2016 оны 5 дугаар сарын 2-нд Сонгинохайрхан дүүрэг 7-р хороо, Мон-Лаа ХК зүүн талд байрлах автомат суурин харуулын байранд болж өнгөрлөө.

Дэлгэрэнгүй...

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 25

Өчигдөр 78

7 хоногт 103

Сард 656

Бүгд 49016