Гадаад харилцаа: Талархлын бичиг гардуулав


Энэхүү  санамж бичгийн хүрээнд Сөүлийн талаас Сөүл хотын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Агаар, Хүрээлэн буй орчны салбар, Нийслэлийн талаас Нийслэлийн Агаарын чанарын алба нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Хамтран ажиллах гэрээний хугацаа 2015 оны 09 дүгээр сарын 18-наас 2018.09 дүгээр сарын 18 бөгөөд энэ хугацаанд Улаанбаатар хотын агаарын чанарын хяналтын сүлжээнд холбох, Нийслэлийн гэр хорооллын орчмын агаараас дээж авч Солонгос улс руу илгээж, эх үүсвэр тодорхойлох шинжилгээ хийх, хагас жилд 1 удаа хурал хийх зэрэг ажлууд хийгдэнэ. 2016.08.30-31-ний хооронд Сөүл хотын захиргааны ажилтан Ким Хэн Жо, Ким Ён Кию нар ирж Дамбадаржаад байрлуулсан хэмжилтийн тоног төхөөрөмжид шаардлагатай байгаа сэлбэг хэрэгслийн угсарч, мэргэжилтнүүдэд зөвлөгөө, сургалт өглөө.
НЗДТГ, Нийслэлийн агаарын чанарын албаны зүгээс Сөүл хотын захиргааны ажилтан Ким Хэн Жо, Ким Ён Кию нарт талархлын бичиг гардууллаа.

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан