Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний ДОЛДУГААР Форум

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум нь 2008 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулагдаж буй салбарын албан ёсны гол хурал юм. Энэхүү форумаар сэргээгдэх эрчим хүчний салбарт өрнөсөн тухайн жилийн үйл ажиллагааг хэлэлцэн, ирээдүйд хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийн үйл явцыг олон нийтэд танилцуулах, цаашид энэ салбарт хийгдэх шаардлагатай байгаа ажлуудыг олон нийтээр хэлэлцэн, цаашид ажил хэрэг болгохыг зорилго болгодог.

Дэлгэрэнгүй...

"Хойч үеийнхэн дэлхий дээр амар тайван амьдрах баталгаа нь сэргээгдэх эрчим хүч"

Oyun saidМанай улс Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөртөө нийт эрчим хүчнийхээ 20 хувийг нар, салхи, ус, газрын гүний дулаанаас гарган авна гэж төлөвлөсөн байдаг. Одоогоор энэ зорилтод бүрэн хүрээгүй бөгөөд 8 хувийг л сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна.
Харин дэлхий дахинд энэ салбарын хөгжил ямар хандлага, чиглэлтэй байгаа талаар УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны ассамблэйн Ерөнхийлөгч С.Оюун танилцууллаа. Тэрээр өнгөрсөн онд НҮБ-ын Байгаль орчны ассамблэйн Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Түүний “Сэргэгэдэх эрчим хүчний үндэсний зургаадугаар форум”-д тавьсан илтгэлийг хүргэе.

Маш олон оронд нүүрсний уурхайнууд, нүүрсээр эрчим хүч гарган авдаг цахилгаан станцуудад олгодог татаасыг зогсоож байна.

Дэлгэрэнгүй...

Монгол Улсын Их Хурлын 2015 оны зургадугаар сарын 19-ны хуралдаанаар “Сэргээгдэх эрчим хүчний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль” -ийг батлан гаргалаа.

Монгол Улсын эрчим хүчний салбарт байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний үйлдвэрлэлийн бүтцэд сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглах, сэргээгдэх эрчим хүчний хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгөх, улмаар энэ салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахуйц эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурал 2007 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг батлан гаргасан билээ. 

Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, барилга байгууламж байгуулах тусгай зөвшөөрөл авах, үнэ-тариф тогтоох, цахилгаан эрчим хүчийг худалдах ба худалдан авах гэрээ байгуулах талаар оролцогч байгууллагуудын эрх, үүрэг зэрэг үндсэн хүчин зүйлүүдийг тодорхойлж, сэргээгдэх эрчим хүчний үнэ-тарифыг үндсэн төрлөөр нь ялгавартай тогтоож өгсөн нь сэргээгдэх эрчим хүчийг сонирхогч гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагын тухайн чиглэлд хөрөнгө оруулалт хийх ашиг сонирхлыг ихээхэн татсан байна. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн нийт 7 компанид 534,2 МВт хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, барилга байгууламж байгуулах тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон байна.

Дэлгэрэнгүй...

"Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум-VI" болж өнгөрлөө

2015012702Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум зургаа дахь удаагаа Корпорэт зочид буудалд боллоо. Үндэсний форумыг нээж УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ ”Манай орон нар, салхи, усны эрчим хүчний үлэмж нөөц баялагтай. Энэ нөөц баялагийг орчин үеийн өндөр технологи ашиглан эргэлтэд оруулснаар эрчим хүчний салбарын хөгжилд түлхэц болох их баялаг бүтээх боломж байна. Бид энэ чиглэлээр дэлхийн бусад орнуудын туршлагыг судлан хэрэгжүүлэх талаар олон улсын байгууллага, бусад орнуудтай идэвхитэй хамтран ажиллах болно. Манай улс сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар эхний алхамууд хийж тодорхой үр дүн, амжилтад хүрсэн. Засгийн газраас малчин өрхийг эрчим хүчээр хангах зорилтыг үндэсний хэмжээнд тавьж хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр хөдөөгийн бараг бүх малчин айлд сэргээгдэх эрчим хүчийг амжилттай хэрэглэж байна. Одоо сэргээгдэх эрчим хүчийг хот суурин газар, ялангуяа эрчим хүчний дутагдлыг сэргээгдэх эрчим хүчээр хангах, Улаанбаатар хотын болон хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах талаар их ажлыг хийх шаардлагатай. Дэлхийн улс орнууд, ялангуяа манай урд хөрш БНХАУ сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар тодорхой амжилтад хүрсэн байна.

Дэлгэрэнгүй...

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 25

Өчигдөр 78

7 хоногт 103

Сард 656

Бүгд 49016