АГААРЫН БОХИРДОЛТОЙ ИРГЭН БҮР ТЭМЦЭХ ЁСТОЙ


Ердийн болон усан халаалтын нам даралтын зууханд гарсан жижиг гэмтлүүдийг гэрээнд заасан хугацааны дагуу суурьлуулсан компани хариуцан ажиллаж байгаа. Иргэд гэрээнд заасан эрх, үүргээ биелүүлэхгүй хайхрамжгүй хандсанаас усан халаалтын нам даралтын зуух дэлбэрсэн тохиолдол нэг удаа гарсан. Эрчим хүчний хяналтын байцаагчийн дүгнэлтээр зуух нэмэлт усгүй болсон тохиолдолд сүлжээний ус нь уур хэлбэрт шилжиж, хийгээр дүүрснээр зуух дэлбэрэх аюулд хүрдэг бөгөөд энэ тохиолдолд зуухны аварын хавхлага сэтэрч уурыг гаргаснаар аюулгүй байдал хангах ёстой байдаг. Энэ удаагийн ослын шалтгаан нь цоорж сэтрэх зориулалттай аварын хавхлагын жийргийг дугуйны хаймраар давхарлаж сольж тавьснаас үүссэн гэж тайлбарласан. Тиймээс иргэд зуух суурилуулах үед насанд хүрсэн хүн гэртээ байлгаж аюулгүйн ажиллагааны талаар сайтар зөвөлгөө авч байх шаардлагатай.
Бид салбар хороотойгоо хамтран Өөрсдийн дүүргийн нутаг дэвсгэрт байгаа түүхий нүүрсээр галлаж байгаа аж ахуйн нэгж, айл өрхийн судалгааг нарийвчлан гаргаж сайжруулсан болон усан халаалтын нам даралтын зуухаар солих ажлыг эрчимжүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн хэрэглэхэд нь дэмжлэг үзүүлэх, эдгээр ажлыг энэ зуны хугацаанд шилжүүлж дуусгах, агаарын бохирдлыг үүсгэгч болон гаргах нөхцөлийг бүрдүүлж байгаа техникийн болон хүнсний томоохон захууд, нэгдсэн хогийн цэгүүдийг шилжүүлэх, хотоос гаргах асуудлыг холбогдох байгууллагтай хамтран шийдвэрлэх, нутаг дэвсгэртээ агаар бохирдуулж буй аж ахуйн нэгж, айл өрхүүдийг Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн хэлтэстэй хамтран үзлэг шалгалтыг тогтмол хийж, зөрчилтэй тохиолдолд торгох, шаардлага биелүүлээгүй тохиолдолд албадан гаргах, стандартын шаардлага хангаагүй утаа их гаргаж буй автомашиныг нэвтрүүлэхгүй байх журам боловсруулж мөрдөх, агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд түүнд нөлөөлж буй гэр хорооллын болон нэгдсэн хогийн цэгүүд, авто засварын газрын хөрсний бохирдлыг багасгах, арилгах тухайн нутаг дэвсгэрийг зүлэгжүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг ажлуудыг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Агаарын бохирдолтой өвөл биш зун тэмцэж, бэлтгэл ажлыг хангаснаар энэ асуудлыг давж гарна гэдгийг иргэн бүр санаж оролцох ёстой.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан