Сайжруулсан хатуу түлшний нөөцлөлтийн тухай 

n.news
2019-08-19 03:25:47
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

Сайжруулсан хатуу түлшний нөөцлөлтийн тухай 

 “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Монгол Улсын засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоол, “Төв, суурин газрын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 270 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төвийн 6 дүүрэгт 40 агуулах, 57 түлш борлуулах цэг байгуулсан бөгөөл цаашид борлуулалтын цэг агуулахын тоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. “Таван Толгой Түлш” ХХК-ийн сайжруулсан хатуу түлшиий тээвэрлэлт, нөөцлөлтийн үйл ажиллагаанд 2019 оны 08 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд хяналт тавьж ажиллалаа. Тээвэрлэлтийн ажлын явц хэвийн байсан бөгөөд 08 дугаар сарын 17-ны өдөр 44 тээврийн хэрэгсэл 10 агуулахад 848.6тн, 08 дугаар сарын 18-ны өдөр 20 тээврийн хэрэгсэл 4 агуулахад  223.8тн түлш агуулахуудад тус тус тээвэрлэж нөөцөлсөн.

 

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here