Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын албан хаагчид Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу шалган нэвтрүүлэх товчоонд ажиллаж байна.

n.news
2020-05-04 04:09:11
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын албан хаагчид Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу “Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо”-нд хариуцлагатайгаар ажиллаж байна.

Улсын Онцгой комиссын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар хурлын тэмдэглэлд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 102 дугаар тогтоолын 1 дүгээр хэсэгт заасан “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т хэсэгчилсэн байдлаар шилжсэн хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 31-ны өдрийг дуустал сунгалаа.

Шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж буй Нийслэлийн харьяа байгууллагын албан хаагчид Улаанбаатар хот руу орсон болон гарсан тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж бүртгэх, иргэдээс асуумж асуун халуун үзэхээс гадна тээвэрлэж буй ачаа тээш, холбогдох бичиг баримтыг шалган нэвтрүүлж байгаа юм.

Иргэн та холын замд гарахдаа өөрийн болон бусдын эрүүл мэндэд хохирол учруулахгүй байх үүднээс хурдаа тохируулж замын хөдөлгөөнд оролцох, амны хаалтаа тогтмол зүүж, аюулгүй байдлаа хангаж болгоомжтой зорчоорой.  

         

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here