Сайжруулсан түлш тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

n.news
2020-05-27 05:40:41
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

    

      Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сайжруулсан түлш тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгууллаа.

 

      Тус уулзалтад тээвэрлэлтийн 11 аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцож, сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийн 2020 оны хагас жилийн гэрээний биелэлтийг дүгнэх, гэрээг сунгах эсэх талаар, тээвэрлэлтийн ажлыг дахин хуваарилах зэрэг асуудлуудыг ярилцсан бөгөөд  2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор гүйцэтгэлийн тайлан тооцоогоо дуусгаж, эцэслэхээр тогтож цаашид тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасралтгүй, хүртээмжтэй байдлаар зохион байгуулж, хамтран ажиллахаар болсон.

 

 

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here