ИРГЭД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЗОРИУЛСАН "НОГООН ЗЭЭЛ"-ИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОЖ БАЙНА

n.news
2020-05-29 12:29:04
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

Агаарын бохирдлыг бууруулахад иргэд, аж ахуйн нэгжийн оролцоог хангах үүднээс төрөөс аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран олон ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний нэг болох байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд иргэдийн  худалдан авсан бүтээгдэхүүн, үйлчилгээний зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Төрийн банк, Хаан банк, Хас банкуудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан ба дээрх 3 банк иргэд, аж ахуйн нэгжид  “Ногоон зээл”-ийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Иргэд та бүхэн гэр, байшингаа дулаалах, цахилгаан халаагуур худалдан авах, эко ариун цэврийн байгууламжтай болох, мөн агаар, хөрсний бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулъя гэвэл ногоон зээлд хамрагдах боломжтой юм.

Ногоон зээлийн үйлчилгээнд хамрагдахыг хүсвэл та бүхэн Төрийн банк /1800-1881/, Хаан банк /1800-1917/, Хас банк /1800-1888/-ны зээлийн үйлчилгээний нөхцлийн дагуу бүтээгдэхүүнээ худалдан авах боломжтой.

 

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here