Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолд өөрчлөлт орлоо

n.news
2020-06-09 06:02:50
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

      Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолд 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт орууллаа.

      Нэмэлт өөрчлөлтөөр тус тогтоолын 2 дахь заалтад “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12,13,14 дүгээр хороод”-ын нутаг дэвсгэрт түүхий нүүрс хэрэглэхийг хориглох заалт үйлчлэхгүй байхаар заасныг хүчингүй болгож, нийслэлд цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон байна.

 

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here