АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ГАЗРЫН АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Захиргаа удирдлагын хэлтэс /5 хүн/

1. Хэлтсийн дарга /Хүний нөөц, хууль эрх зүй хариуцах/ нь Эрх зүйч, эдийн засагч, инженер байх шаардлагатай бөгөөд Хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэн, хэлтсийн албан хаагчдын ажлыг удирдан зохион байгуулж заавар зөвлөгөө өгөн ажиллана.

Ажлын байрны тодорхойлолт

 

2. Захиргаа, удирдлагын асуудал хариуцсан мэргэжилтэн нь бодлогын зорилт, тогтоол шийдвэрийн биелэлтэд хяналт тавин хэлтсийн мэргэжилтнүүдээ ахлан ажлын чиг үүрэг өгөн ажиллана.

 Ажлын байрны тодорхойлолт

 

3. Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн нь төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын судалгааг хийн, нээлттэй сонгон шалгаруулалтын баримт бичиг бэлтгэх, байгууллагын зүгээс олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулан, вэб сайтийг хариуцан ажиллуулана.

Ажлын байрны тодорхойлолт

 

4. Дотоод болон шуурхай ажил хариуцсан мэргэжилтэн нь бичиг баримт, протокол хөтлөх, тушаал, шийдвэр, албан бичиг боловсруулах, архивын нэгж бүрдүүлэх, албаны ажлыг хуваарыг зохицуулах, уулзалт, хурал зөвлөгөөн зохион байгуулах.

Ажлын байрны тодорхойлолт

 

5. Төсөв, эдийн засгийн тооцоо, судалгаа хариуцсан мэргэжилтэн нь байгууллагын төсвийн төлөвлөгөө, хэрэгжүүлэх арга хэмжээний төсөв санхүүгийн судалгаа, үнэлгээг хариуцан ажиллуулана.

Ажлын байрны тодорхойлолт

Бодлого зохицуулалтын хэлтэс /6 хүн/

 1. Хэлтсийн дарга нь агаарын бохирдлыг бууруулах, хамгаалахтай холбогдсон Монгол улсын хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлэн ажиллах, албаны мэргэжилтнүүдийн өдөр тутамын үйл ажиллагаанд хяналт тавиж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллана.

Ажлын байрны тодорхойлолт

 

2. Автотээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдол хариуцсан ахлах мэргэжилтэн нь автотээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлын талаарх бодлогын зорилт, тогтоол шийдвэрийн биелэлтэд хяналт тавин хэлтсийн мэргэжилтнүүдээ ахлан ажлын чиг үүрэг өгөн ажиллана.

Ажлын байрны тодорхойлолт

 

3. Түлшний бодлогын зохицуулалт хариуцсан мэргэжилтэн нь Экологич мэргэжилтэй байх шаардлагатай бөгөөд Нийслэлийн гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгжийг боловсруулсан түлш, хийгээр хангах ажлыг зохион байгуулан ажиллана.

Ажлын байрны тодорхойлолт

 

4. Дахин төлөвлөлт дулаан хангамж хариуцсан мэргэжилтэн нь халаалтын зуухнаас ялгарах агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах ажлыг гардан зохион байгуулах үүргийг гүйцэтгэнэ.

Ажлын байрны тодорхойлолт

 

5. Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол хариуцсан мэргэжилтэн Нийслэлийн 9 дүүргийн гэр хорооллын айл өрхийн зуухны бүтцийг сайжруулж, яндангийн шүүлтүүр, дулаалга болон бусад шаардлагатай арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг зохион байгуулна.

Ажлын байрны тодорхойлолт

 

6. Төсөл, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн гадаадын болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн төсөл хөтөлбөрүүд, санал санаачлагыг судлан дүгнэлт, санал боловсруулан, стратегийн төлөвлөгөө боловсруулах ажлыг хийж гүйцэтгэнэ.

Ажлын байрны тодорхойлолт

 

Агаарын чанарын хяналтын хэлтэс /8 хүн/

1. Хэлтсийн дарга нь Хэлтсийн дарга нь дүн шинжилгээ хийх, бүх төрлийн хэмжилт, хэмжилтийн лабораторийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, агаар бохирдуулагч эх үүсвэрүүд болон орчны агаарын хэмжилт хийх төлөвлөгөөг боловсруулан ажиллана.

Ажлын байрны тодорхойлолт

 

2. Хөдөлгөөнт эх үүсвэрийн хэмжилт хариуцсан ахлах мэргэжилтэн нь автотээврийн хэрэгслээс гаралтай агаар бохирдуулах эх үүсвэрт хяналт, хэмжилт хийн, хэлтсийн мэргэжилтнүүдээ ахлан ажлын чиг үүрэг өгөн ажиллана.

Ажлын байрны тодорхойлолт

 

3. Тархалтын загварчлал хариуцсан мэргэжилтэн нь агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийн судалгаа, орчны агаарын чанарын хэмжилт, эх үүсвэрүүдийн ялгарлын хэмжилтүүдээр мэдээллийн сан үүсгэн агаарын чанарын тархалтын загварчлал боловсруулан, орчны агаарт үнэлэлт өгөн ажиллана.

Ажлын байрны тодорхойлолт

 

4. Орчны хэмжилт хариуцсан мэргэжилтэн нь суурин болон хөдөлгөөнт станцаар орчны агаарын чанарт хяналт, хэмжилт хийж ажиллана.

Ажлын байрны тодорхойлолт

 

5. Суурин харуул хариуцсан мэргэжилтэн нь орчны агаарын чанарын суурин станцаар орчны агаарын чанарт хяналт, хэмжилт хийх, суурин станцын өдөр тутмын хэвийн ажиллагааг ханган ажиллана.

Ажлын байрны тодорхойлолт

 

6. Суурин эх үүсвэрийн хэмжилт хариуцсан мэргэжилтэн нь агаар бохирдуулах хөдөлгөөнт эх үүсвэрээс бусад /ДЦС, УХЗ, ахуйн хэрэглээний гэх мэт/ эх үүсвэрүүдэд хяналт, хэмжилт хийж ажиллана.

Ажлын байрны тодорхойлолт

 

7. Дотоод орчны хэмжилт хариуцсан мэргэжилтэн нь аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийн дотоод орчны агаарын чанарыг тодорхойлж хэмжилт судалгаа хийнэ.

Ажлын байрны тодорхойлолт

 

8. Оператор, жолооч нь явуулын хөдөлгөөнт станц болон албаны машиныг жолоодно.