Цахилгааны хөнгөлөлтөнд хамрагдах нөхцөл шалгуур


Цахилгааны үнийн урамшуулал:
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын хэрэглэгчийн хүйтний улиралд ахуйн хэрэглээний болон халаалтын зориулалтаар хэрэглэсэнцахилгааны үнийг бууруулан урамшуулалыг доорхи байдлаар олгоно . Үүнд:
1. Цахилгаан халаагуурт хэрэглэсэн цахилгааны үнийн урамшуулал:
Хуулийн 14.1.2 –д заасан цахилгаан халаагуур бүхий айл өрхийн сард шөнийн цагаар хэрэглэсэн 3000 кВт/ц хүртэлх цахилгааны төлбөрийг 50 %-иар бууруулж урамшуулна. Шөнийн тарифыг мөрдөх хугацаа нь оройн 18 цагаас өглөөний 09,00 цаг хүртэл үргэжилнэ
2. Нийт хэрэглэсэн цахилгааны үнийн урамшуулал:
Хуулийн 14.1.2-оос бусад зүйлд заасан нөхцөл шалгуурыг хангасан хэрэглэгчийн ахуйн хэрэгцээнд сард хэрэглэсэн 200 кВт/ц хүртэлх цахилгааны төлбөрийг 50%-иар бууруулж урамшуулна.
Үргэжилэх хугацаа 2012 оны 10 сарын 01 нээс 2013 оны 05 сарын 01 хүртэл тогтоосон
Цахилгааны үнийн урамшуулалд хамруулах айл өрхийг тодорхойлж дүгнэлтт гаргах
1. Улсын төсвийн хөрөнгө оруулалт нэгдсэн төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлсэн сайжруулсан зуух, цахилгаан болон хийн халаагуур, гэрийн дулаалга, яндангийн шүүлтүүр болон боловсруулсан түлш хэрэглэж байгаа айл өрхлийн жагсаалтыг дүүргийн агаарын бохирдлыг бууруулах салбар хорооноос нэгдсэн журамаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлж дүгнэлт гаруулан УБЦТС ТӨХК-д өгнө.
2. Цахилгааны үнийн урамшуулалд хамрагадах нөхцөл шалгаарыг бие даан / нэгдсэн төсөл хөтөлбөрөөс гадна/ хангасан айл өрх нь дүүргийн агаарын бохирдлыг бууруулах салбар хороонд хүсэлтээ гаргана. Дүүргийн агаарын бохирдлыг бууруулах салбар хороо хүсэлт гаргасан айл өрхийг зохих шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг шалгаж үзсэний үндсэн дээр цахилгааны үнийн урамшуулалд хамруулахаар тодорхойлолт хийж Нийслэлийн мэргэжилийн хяналтын газраар дүгнэлт гаргуулан УБЦТС ТӨХК-д өгнө.
“УБЦТС” ТӨХК НЬ
1. Дүүргийн салбар хороодоос ирүүлсэн / НМХГ-ын дүгнэлт бүхий/ хэрэглэгчийн тодорхойлолтыг хүлээн авч хэрэглэгчидэд үйлчлэх төвд /ХҮТ/ үүдээр дамжуулан журмын дагуу урамшуулал олгоно.
2. ХҮТ нь урамшуулалд хамрагдах нэрсийн жагсаалтыг өөрийн байранд олон нийтэд ил тод байрлуулах ба хэрэглэгч бүрийн гар утсанд энэ тухай мэдээлэл илгээж мэдэгдэнэ.
ХЭРЭГЛЭГЧ НЬ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт бүхий хэрэглэгч нь харъяа ХҮТ-д иргэний үнэмлэхтэйгээ очиж цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээ байгуулан урамшуулалд хамрагдана.
Бүрдүүлэх материал:
Өргөдөл
Иргэний үнэмлэхний хуулбар
Цахилгааны халаагуурын техникийн нөхцөл
Техникийн паспорт
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан