МОНГОЛ УЛСАД АШИГЛАГДДАГ ЗУУХНЫ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ ДУЛААН ЗӨӨГЧ БИЕИЙН (уур, ус) ПАРАМЕТРЭЭР НЬ АНГИЛЖ ОНООСОН НЭР ТОМЪЁО ӨГЧ ТҮҮНИЙХЭЭ ДАГУУ ЯРЬЖ, БИЧИЖ СУРАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА


Уг тогтоолын 2 дугаар заалт: “Улсын байгууллагын халаалтын нам даралтын зуухыг цахилгаан болон хийн халаагуурт шилжүүлэх, төвлөрсөн халаалтын шугамд холбох, шөнийн цагт хямдруулсан үнэтэй цахилгаанаар гэр хорооллын айл өрхүүдийг хангах арга хэмжээ авахыг Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат, түүхий нүүрсээр ажилладаг халаалтын нам даралтын зуухны хэрэглээг 2008 оноос эхлэн зогсоохыг Монгол Улсын сайд У.Хүрэлсүхэд тус тус даалгасугай” Энд ус халаадаг зуухны тухай ярьсан байна.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2011 оны 05 дугаар сарын 26- ны 11/06 дугаар тогтоолын 4 дүгээр заалт: “Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дотоодын цэргийн 801 дүгээр ангийн орчмын ус халаалтын уурын зуухнууд ашиглаж байсан хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Г.Мөнхбаяр/- т даалгасугай” Энд мөн л ус халаадаг зуухны тухай ярьжээ.
Социализмын үед Орос хэл дээр хэвлэгдсэн “Техник ашиглалтын дүрэм”, “Барилгын Норм ба Дүрэм”, “Аюулгүй ажиллагааны дүрэм” ГОСТ, ОСТ зэргийг орчуулдаггүй шууд хэрэглэдэг байлаа. Өнөөдөр Монгол хэл дээр хэвлэгдсэн ганцхан ном бий “Бага хүчин чадлын зуухны техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм” 2006 он. (ТЭХҮЯ- ны Сайдын 2005 оны 6 дугаар сарын 22- ны өдрийн 48 тоот тушаалаар батлав) Энэ номын хоёрдугаар хэсэг нь “Дулаацуулгын зуухны техник ашиглалтын дүрэм” гэдэг нэртэй.
 
 

Монгол Улсад ашиглагддаг хатуу түлшээр ажилладаг зуухны төхөөрөмжүүдийн ангилал. (төсөл)

Classifying of boilers fired by solid fuel (project)

Классификация котельных установок работающих на твердых топливах (проект)

 

№ буюу код

Ангилал

Ажлын бие, Параметр

жишээ

Тогтсон нэр томъёо болгон оруулах санал

1.

Эрчим хүчний зориулалттай зуух. Энергетические котельные установки. Power steam generator

 

1-1
Хэт өндөр даралтын уурын зуух
3*107 Па»300ата хүртэл даралттай хэт халсан уур
Монгол Улсад ашиглагддаггүй

“Эрчим хүчний хэт өндөр даралтын уурын зуух”

1-2
Өндөр даралтын уурын зуух
18*106 Па»180ата хүртэл даралттай хэт халсан уур
ТЭЦ-4, БКЗ-420-180;
ТЭЦ-3, БКЗ-220-100;

“Эрчим хүчний өндөр даралтын уурын зуух”

1-3
Дунд даралтын уурын зуух
30*105 Па»30ата хүртэл даралттай хэт халсан уур

БКЗ-75-39ФБ;   HX35/39

“Эрчим хүчний дунд даралтын уурын зуух”

1-4
Нам даралтын уурын зуух
15*105 Па»15ата хүртэл даралттай ханасан уур
ДКВР-10-13; КЕ-25-14; КЕ-6,5-14; КЕ-10-14; CSZL4-12; SHL(УЗБ)-11-10/350-III

“Эрчим хүчний нам даралтын уурын зуух”

2

Технологийн зуух. Производственно- технологические котельные установки. Production- manufacturing steam boiler

 

2-1
Нам даралтын уурын зуух
3*105¸7*105Па»3¸7ата хүртэл (зарим тохиолдолд 13*105Па хүртэл)
DZL-4-8 (4ати даралттай, цагт 8 тн уур үйлдвэрлэдэг)

“Технологийн нам даралтын уурын зуух”

2-2
Тусгай зориулалтын технологийн зуух

Уур, усаар дулаан түгээхгүй байж болно, ажлын биеийн нэр болон параметрийг тухай бүр тодруулах шаардлагатай

Цементийн үйлдвэрийн эргэлддэг зуух, утааны хийгээ   хатаалгын төхөөрөмжид ажлын бие болгон өгдөг зуух, ган хайлуулах, шил хайлуулах зуух гэх мэт

“Тусгай зориулалтын технологийн зуух”

3

Халаалтын зориулалттай уурын зуух. Отопительные паровые котельные установки. Heating steam boiler

3.1
Халаалтын уурын зуух
1,3*105¸3*105Па »1,3¸3ата хүртэл илүүдэл даралттай уур
Үйлдвэрийн цехэд уураар шууд халаалт өгдөг, уур, усан бойлероор дулаан түгээдэг

“Халаалтын уурын зуух”

4

Төвлөрсөн дулаан хангамжийн системийн усан халаалтын зуух. Водогрейные котлы централизованной системы теплоснабжения. Hot-Water-Boiler for centralized heat supplying system
 
4.2.1
Бага хүчин чадлын усан халаалтын зуух
5¸10Гкал (5,5¸11,7МВт) хүртэл, Ус 1500С хүртэл
КВ-ТС-10,

“Төвлөрсөн дулаан хангамжийн системийн бага хүчин чадлын   усан халаалтын зуух”

4.2.2
Дунд хүчин чадлын усан халаалтын зуух
20¸30Гкал (23,4¸35,0МВт) хүртэл, Ус 1500С хүртэл
КВ-ТС-20

““Төвлөрсөн дулаан хангамжийн системийн дунд хүчин чадлын усан халаалтын зуух”

4.2.3
Том хүчин чадлын усан халаалтын зуух
50 ба түүнээс дээш Гкал (58,5МВт) , Ус 1500С хүртэл
Ирээдүйд оргил ачаалал хаах болон дүүргийн халаалтын зуух гэж байгуулагдах үндэслэл бий, 1986 онд 180 Гкал/цаг нэгж хүчин чадалтай зуух бүхий усан халаалтын зуухны газрыг байгуулах шийдвэрийг ТЭХҮЯ- аас гаргахад Хотын захиргаанаас газар олгож,   ВНИИПром- той хамтран зураг, төсөл зохиох даалгавар боловсруулж байсан   түүх бий

“Төвлөрсөн дулаан хангамжийн системийн том хүчин чадлын усан халаалтын зуух”

5

Бүлэглэсэн дулаан хангамжийн системийн усан халаалтын зуух. Водогрейные котлы групповой системы теплоснабжения. Hot-Water-Boiler for group heat supplying system
5-1
Бага хүчин чадлын усан халаалтын зуух

101-250 кВт хүртэл

БНЭБ 230кВт, Карборобот 150кВт, Dacondor16(160кВт)

“Бүлэглэсэн дулаан хангамжийн системийн бага хүчин чадлын   усан халаалтын зуух”

5-2
Дунд хүчин чадлын усан халаалтын зуух

251-900 кВт хүртэл

БЗУИ-100 (810кВТ), НР18-54 ; (400кВт)
ДТХ-0,7(810кВт);
Карборобот 300кВт, МУХТ-0,4(400кВт)

“Бүлэглэсэн дулаан хангамжийн системийн дунд хүчин чадлын усан халаалтын зуух”

5-3
Том хүчин чадлын усан халаалтын зуух

901-5500 кВт хүртэл

МЗ-1500, ДТХ-1,2; DZL-2,8 (3255); DZL-1,4(1628кВт);

“Бүлэглэсэн дулаан хангамжийн системийн том хүчин чадлын   усан халаалтын зуух”

6

Ахуйн хэрэгцээний усан халаалтын зуух. Бытовые водогрейные котлы. Housing Hot-Water-Boiler.

 

6-1
Бага хүчин чадлын усан халаалтын зуух
10 кВт (8600ккал/ц) хүртэл.
260 м3 хүртлэх эзэлхүүнтэй барилгыг халаана
Олон төрлийн Хятад,Орос бусад орны зуухнууд байна.

“Ахуйн хэрэгцээний бага хүчин чадлын албадмал эргэлттэй (насостой) усан халаалтын зуух”

6-2
Бага хүчин чадлын усан халаалтын зуух
10 кВт (8600ккал/ц) хүртэл.
260 м3 хүртлэх эзэлхүүнтэй барилгыг халаана
Олон төрлийн Хятад,Орос бусад орны зуухнууд байна.

“Ахуйн хэрэгцээний бага хүчин чадлын байгалийн эргэлттэй (насосгүй) усан халаалтын зуух”

6-3
Дунд хүчин чадлын усан халаалтын зуух
11¸45 кВт (38700ккал/ц) хүртэл.
1200 м3 хүртлэх эзэлхүүнтэй барилгыг халаана
ДАКОН-45 (45кВт)

“Ахуйн хэрэгцээний дунд хүчин чадлын усан халаалтын зуух”

6-4
Том хүчин чадлын усан халаалтын зуух
46¸100 кВт (86000ккал/ц) хүртэл.
42000 м3 хүртлэх эзэлхүүнтэй барилгыг халаана
Мондул-60 (60кВт),

“Ахуйн хэрэгцээний том хүчин чадлын усан халаалтын зуух”

7

Гадаргуугаараа дулаан өгдөг зуух. Печи. Stove.
7-1
Гэрийн зуух (тоосгоор доторлодоггүй)

-

Дулааны улиралд хоол, цай хийх зориулалттай, нингэн төмрөөр хийсэн байдаг

“Гэрийн зуух”

7-2
Гэрийн пийшин (тоосго өрж доторлодог)

2¸5 кВт

4-10 ханатай Монгол гэр болон 60 метркуб хүртлэх эзэлхүүнтэй барилгыг халаах, хоол цай боловсруулах.

“Гэрийн пийшин”

7-3
Ханан пийшин генератор болж байгаа пийшин болон тоосгоор өрсөн нэмэлт халаах гадаргуугийн хослол
Нэг галын хотолтой үед нэг метрквадрат халаах гадаргуугаас ялгарах дулаан (290¸360 Вт) 250¸310 ккал/цаг, хоёр галын хотолтой үед нэг метрквадрат халаах гадаргуугаас ялгарах дулаан 505¸516 ккал/цаг (590¸600 Вт)

Дээд тал нь 260 метркуб хүртлэх эзэлхүүнтэй барилгыг халаана, гэрийн пийшин болон нэмэлт халаах гадаргуугийн хослол

“Ханан пийшин”

8

Задгай зуух (камин)
Агаарын урсгалаар конвекцийн дулаан солилцоо. АҮК 15¸18%, Чамин тансаг хэрэглээ болохоос барилгыг халаах дулааны эх үүсвэр гэдэг утгаар өргөн хэрэглэдэггүй. Илүүдэл агаарын өгөлт онолын хэмжээнээс 10-15 дахин их.

Ганц өрөөг тасралтгүй галлаж халаадаг

Зуухны төхөөрөмжийн ангилалд оруулбал “задгай зуух” эсвэл “камин”

                                         
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Агаарын чанарын албаны мэргэжилтэн Ч.Сэдэд.
 
Нийслэлийн Агаарын чанарын алба. 2011.07.22.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан