Тус газраас Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдолын асуудал хариуцсан орлогчоос өгсөн үүрэг даалгаврын дагуу Хотын стандарт, хяналтын газар, Нийслэлийн хөдөлмөр, халамжийн газартай хамтарсан ажлын хэсэг Таван Толгой Түлш ХХК-ийн Баруун, Зүүн, Төвийн бүсийн үйлдвэрүүдэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь Байгаль орчинд нөлөөлөх байдал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Барилга байгууламжийн холбогдох стандартыг хангаж байгаа эсэхэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтаар Байгаль орчны тухай хууль, Агаарын тухай хууль, Усны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Барилгын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн зөрчлийн дагуу хүргүүлсэн улсын байцаагчийн албан шаардлагын биелэлтийг хангалтгүй хэрэгжүүлсэн тул Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ ногдууллаа.
ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ ХХК-ИЙН САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.
Хаяг
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байр А блок, 1 давхар