

- 2021 оны “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”-ыг шинэчлэн боловсруулж, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/322-А/780 дугаартай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар батлуулан хэрэгжилтийн ханган ажиллаж байна.
- 100квт-аас дээш хүчин чадалтай халаалтын зууханд хяналт шалгалт хийж, магадлан итгэмжлэх ажил нь Хан-Уул болон Сонгинохайрхан дүүрэгт хийгдсэн.
- Оросын Холбооны Улсын Байгалийн шинжлэх ухааны академиас зохион байгуулдаг “EcoWorld” олон улсын байгаль орчны нэр хүндтэй тэмцээнд Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар оролцож 3 дугаар байр эзлэн 11 дүгээр сарын 30-ны өдөр диплом болон Н. Моисеевын нэрэмжит мөнгөн медалиар шагнуулсан.
Мөн хурлын үеэр амжилт, бүтээлээрээ хамт олноо манлайлан ажилласан, салбартаа тэргүүлсэн албан хаагчдыг шагнаж урамшуулан хамтран ажилладаг байгууллагуудад талархал гардууллаа.Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын 2021 оны “Шилдэг ажилтан”-аар мэргэжилтэн Т.Энхмаа шалгарч өргөмлөл, мөнгөн шагналаар, Байгаль, орчин аялал жуулчлалын яамны “Тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр ахлах мэргэжилтэн Г.Уранцэцэг, мэргэжилтэн Г.Бат-Оюун нар, Нийслэлийн “Тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр Орлогч дарга Ц.Цолмон, АЧХЗБХ-ийн дарга Г.Даваажаргал, ахлах мэргэжилтэн Б.Орхонбайгаль нар шагнууллаа. Хамт олноо манлайлан ажиллаж, төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлсэн албан хаагчиддаа цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
