Испани улсын нийслэл Мадрид хот нь зургаан сая хүн амтай бөгөөд агаарын бохирдлын улмаас нас баралтын тоогоор өндөр үзүүлэлттэй европын хот юм. СИЭРРА ДЭ ГУАДАРРАМА үндэсний цэцэрлэг нь 2013 оноос улсын хамгаалалтанд орсон бөгөөд агаарын бохирдлын эсрэг хамгийн гол зэвсэг нь болоод байна. Испани улсын төв хэсэгт орших 340 км² талбай бүхий энэхүү ногоон бүс нь Мадрид хотыг аврах агаар цэвэршүүлэх асар том шүүлтүүр болж байна.