БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагаас Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хүрээнд эрчим хүний эх үүсвэрийн чанарын тогтолцоо, чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Уулзалтад КОЙКА төслийн баг, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Боловсролын газар зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.
Уулзалтаар нийслэлийн өмчит төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй сургууль, цэцэрлэгийн халаалтыг хатуу түлшнээс хийн түлш рүү шилжүүлэх боломжийг хэлэлцлээ.
БНСУ-ЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ КОЙКА БАЙГУУЛЛАГААС ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН БАГТАЙ УУЛЗЛАА.
Хаяг
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байр А блок, 1 давхар