БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ

2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр                                                 Дугаар А/434, А/989                                         Улаанбаатар хот

 

Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай

          Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.3, 15.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААЖ, ЗАХИР^АМЖЛАХ НЬ:

1. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бүсэд хамрагдах хороодыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

 

2. Нийслэлд агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүс шинэчлэн тогтоосон талаар олон нийтэд зарлан мэдээлэхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Хэвлэл мэдээллийн алба /Г.Ганхуяг/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс /Я.Мөнгөнцэцэг/, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3. Энэхүү тушаал, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга /Ц.Цэнгэл/, Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч /Т.Бат-Эрдэнэ/-д тус тус үүрэг болгосугай.

 

БАЙГАЛЬ ОРЧИН НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД  Н.БАТЦЭРЭГ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН Э.БАТҮҮЛ

Дэлгэрэнгүйг эндээс татаж үзнэ үү.

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 35

Өчигдөр 61

7 хоногт 189

Сард 976

Бүгд 52615