АВТОМАШИНГҮЙ ӨДРИЙН ХЭМЖИЛТИЙН МЭДЭЭ

Нийслэлд 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 08:00-18:00 цагийн хооронд “Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулж, автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласантай холбогдуулан Тусгаар тогтнолын талбайн орчмын агаарын бохирдлыг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнт үетэй харьцуулсан хэмжилтийг  хийлээ. Хэмжилтийн дүнг харьцуулан харахад авто замын хөдөлгөөн хаасан үед агаарын бохирдлын хэмжээ (NO2, SO2, PM2.5) 3-5 дахин бага байв. (Тухайн өдөр Улаанбаатар хотод бороо орсон тул агаар цэвэрхэн байсан болно) Хэмжилтийн дүнг доорх графикуудаар нарийвчлан үзүүлэв. Эхний графикаас харахад автомашинаас голчлон ялгардаг NO2-азотын давхар ислийн хэмжээ автомашингүй өдөр энгийн өдрийнхөөс 5 дахин бага байлаа. 

Хэмжилтээр тодорхойлогдсон SO2-хүхэрлэг хийн агууламжийг доорхи графикт үзүүлж байна. Хүхрийн давхар ислийн хувьд авто машингүй өдөр энгийн үеийнхээс 3 дахин бага байв.

 

 

Нарийн ширхэглэгт тоосонцрын агууламж PM2.5-н хувьд авто машингүй өдөр энгийн үеийнхээс 4 дахин бага байгааг доорх графикаас харж болно.

 

 

ЗУРАГ. ТУСГААР ТОГТНОЛЫН ТАЛБАЙН ОРЧИМД ХЭМЖИЛТ ХИЙЖ БУЙ БАЙДАЛ

 

 

 

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 9

Өчигдөр 45

7 хоногт 91

Сард 801

Бүгд 58484