Эрхэм зорилго
Газрын зорилго нь агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн байгальд ээлтэй, үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлэх болон байгаль орчин, үйлдвэр, технологийн хүрээнд хяналт тавих замаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд оршино.
- -Хатуу түлшний хэрэглээг бууруулах
- -Хий, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан болон бусад эх үүсвэрт үе шаттай шилжүүлэх
- -Дуу чимээний бохирдолыг бууруулах
- -Авто тээврээс үүдэлтэй агаарын бохирдолыг бууруулах
- -Агаарын чанарын, хяналт, шинжилгээний чадавхыг сайжруулах
- -Иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх
Тэргүүлэх чиглэл
Газар дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:
ОДООГИЙН ЧИГ ҮҮРЭГ
- 4.1.3.агаарын чанарын улсын хяналт-шинжилгээний сүлжээний нийслэл дэх нэгжийн тасралтгүй ажиллагааг хангах;
- 4.1.4.агаар, орчны чанарын хяналт-шинжилгээний сүлжээг өргөтгөх, шилжүүлэх, өөрчлөн байршуулах талаар санал боловсруулж, төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж шийдвэрлүүлэх;
- 4.1.7.агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор байгальд ээлтэй, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэхэд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх;
- 4.1.8.байгальд ээлтэй түлш үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн түлшний үйлдвэрлэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу дэмжих;
- 4.1.14.Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлж, агаар, байгаль орчны тухай хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, хэм хэмжээ, шийдвэрийн биелэлтийг хангуулах;
- 4.1.15.Хүрээлэн буй орчинд хаягдах хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнд хяналт тавих;
- 4.1.16.Бүх төрлийн хатуу түлшний үйлдвэрлэл, савлалт, хадгалалтад төрийн нэрийн өмнөөс хяналт, шалгалт хийх, дүгнэлт гаргах, зөрчлийг арилгуулах;
ШИНЭЧЛЭГДСЭН ЧИГ ҮҮРЭГ
- 4.1.3 Агаарын чанарын улсын хяналт-шинжилгээний сүлжээг өргөтгөх, шилжүүлэх, өөрчлөн байршуулах талаар санал боловсруулж, төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж шийдвэрлүүлэх, сүлжээний нийслэл дэх нэгжийн тасралтгүй ажиллагааг хангах/
- 4.1.7 Агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор байгальд ээлтэй түлш үйлдвэрлэгч, дэвшилтэт техник технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу дэмжих
- 4.1.14 Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлж, Агаарын тухай хууль, Байгаль орчны тухай багц хууль, Эрчим хүчний тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Автотээврийн тухай хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, хэм хэмжээ, тэдгээртэй холбогдон гарсан олон улсын эрх зүйн баримтын хүрээнд агаарын бохирдолтой холбоотой шийдвэрийн биелэлтийг хангуулах/
- 4.1.15Хүрээлэн буй орчны агаарын бохирдлын /хаягдал утаа, агаарт үзүүлэх физик, химийн сөрөг нөлөөлөл, тоос тоосонцор/ зөвшөөрөгдөх дээд хэмжээнд хяналт тавих/, сөрөг нөлөөлөл түүний үр дагаврын талаарх мэдээ, мэдээлэл зөвлөмжийг холбогдох байгууллагатай хамтран олон нийтэд хүргэх
- 4.1.16 Автозамын тоосжилтоос үүдэлтэй орчны бохирдолд хяналт шалгалт хийх, тээврийн хэрэгслээс ялгарч буй хаягдал утаа, бохирдуулагч бодисын хэмжээнд хяналт шалгалт хийх, 4.1.18 Үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанаас үүсэж буй гадаад дотоод орчны тоосжилт, дуу чимээний бохирдолд хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр хяналт шалгалт хийх;
Байгууллагын товч түүх
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар нь анх “Агаарын чанарын алба” нэртэйгээр 2006 оны 10 дугаар сард Нийслэлийн Засаг даргын 444 дүгээр захирамжаар Нийслэлийн Байгаль хамгаалах газрын дэргэд 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 23-ны 68-р тогтоол, Нийслэлийн Засаг даргын 14-р захирамжаар 16 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаад, 2013 оны 1 дүгээр сарын 22-нд Нийслэлийн Засаг даргын А/75 дугаар тогтоолоор 3 хэлтэс бүхий 26 хүний бүрэлдэхүүнтэй болж өргөжин үйл ажиллагаагаа явуулж байгаад Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 28-ны 8 дугаар тогтоолоор 3 хэлтэс бүхий 20 хүний бүрэлдэхүүнтэй “Агаарын бохирдлыг бууруулах газар”, Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний 100 дугаар тогтоолоор "Агаарын бохирдолтой тэмцэх газар", Нийслэлийн Засаг даргын 2021 оны 1059 дүгээр захирамжаар "Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар" болон өргөжин 3 хэлтэс бүхий 38 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1649 дүгээр захирамжаар 4 хэлтэс бүхий 47 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Бүтэц зохион байгуулалт
1. Захиргаа санхүүгийн хэлтэс: Байгууллагын дотоод зохион байгуулалт, стратеги төлөвлөлт, бодлогын удирдлагаар хангах, нэгжүүдийн үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнг тооцох, төсвийн захирагчтай хэлтэс, төрийн захиргааны албан хаагчдын байгуулах үр дүнгийн гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах, шийдвэр гаргуулах, иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийг хангуулах, дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
2. Бодлогын хэрэгжилтийн хэлтэс: Иргэдийн ая тухтай, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор агаар бохирдуулагч эх үүсвэрийн талаар судалгаа, шинжилгээ хийх, сөрөг нөлөөллийг бууруулах, эрчим хүч, дулаан хангамжийн талаар шинээр нэвтрүүлж буй дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хийн болон шингэрүүлсэн, боловсруулсан түлшний чанар, стандартыг мөрдүүлэх, тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
3. Агаарын чанарын хэмжилт, зохион байгуулалтын хэлтэс: Суурин болон хөдөлгөөнт станц, хөдөлгөөнт эх үүсвэр, үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэгцээ зэрэг бүх төрлийн агаар бохирдуулах эх үүсвэрт хэмжилт хийж, тархалтын загварчлал хийх ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
4. Хяналт, шалгалтын хэлтэс: - Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлж агаар, байгаль орчны тухай багц хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, хэм хэмжээний акт, шийдвэрийн биелэлтийг хангуулах.
- Хүрээлэн буй орчинд хаягдах хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ, бүх төрлийн хатуу түлшний үйлдвэрлэл, савлалт, хадгалалтад төрийн нэрийн өмнөөс хяналт, шалгалт хийх, дүгнэлт гаргах, зөрчлийг арилгуулах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.