ЗАХИРГАА САНХҮҮГИЙН ХЭЛТЭС- 10/хүн/
Албан тушаалын тодорхойлолт

  1. Захиргааны санхүүгийн хэлтсийн дарга (1): Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, байгууллагын хүний нөөцийн бодлого, захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг газрын даргын өмнө хариуцна.
  1. Хүний нөөц, хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн (1): Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх, төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг өндөржүүлэх, хууль хяналтын байгууллагад төлөөлөх чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргынөмнө хариуцан тайлагнана.

Албан тушаалын тодорхойлолт

  1. Хяналт шинжилгээ, үнэлгээ, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн (1): Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийн тайлан, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын дотоод хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг газар болон хэлтсийн даргын өмнө хариуцна.
  1. Төлөвлөгөө, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн (1) Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн зорилтын шалгуур үзүүлэлт бүрээр оновчтой төлөвлөх, биелэлт, тайлан мэдээг гаргах, чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргынөмнө хариуцна.

Албан тушаалын тодорхойлолт

  1. Сургалт, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн (1): Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах талаар байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг иргэд, олон нийтэд мэдээлэх, хууль тогтоомжийн хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийттэй харилцах, байгууллагын үйл ажиллагаанд мэдээллийн технологийг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.

Албан тушаалын тодорхойлолт

  1. Дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн (1): Байгууллагын үйл ажиллагаа нь хууль тогтоомж, дүрэм, журам, шийдвэрт нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, сахилга хариуцлагыг сайжруулж, чанарын удирдлагын менежментийн тогтолцоо-шаардлага MNS ISO 9001:2016 байгууллагад хэвшүүлэх, тайлагнах, мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангах, гүйцэтгэлийн үр дүнг газар болон хэлтсийн даргын өмнө хариуцан тайлагнана.
  1. Архив, бичиг хэргийн эрхлэгч (1): Байгууллагын албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг заавар, стандартын дагуу хөтлөн явуулах, архивын сан хөмрөгийн нөхөн бүрдүүлэлтийн ажлын зохион байгуулалтыг хангах, гүйцэтгэлийн хяналт тавьж ажлын үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.
  1. Гэрээ хариуцсан ажилтан (1): Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийн хүрээнд төр, орон нутгийн өмчийн хөрөнгөөр болон гадаад, дотоодын хөрөнгийн эх үүсвэрээр нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр гэрээ байгуулан хэрэгжүүлэх, хийж гүйцэтгэх ажил, үйлчилгээний бүхий л үе шатанд хариуцсан мэргэжилтнүүд, үнэлгээний хороо ажлын хэсгийн гишүүдийн ажилд хууль эрх зүйн мэргэжлийн зөвлөгөө өгч, байгууллагаас гаргах бүхий л гэрээнд дэмжлэг үзүүлэх ажлын зохион байгуулалтыг хангах, гүйцэтгэлийн хяналт тавьж ажлын үр дүнг газар, хэлтсийн даргын өмнө хариуцна.

Албан тушаалын тодорхойлолт

  1. Дотоод ажил, шуурхай асуудал хариуцсан ажилтан (1): Байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлж, газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлын нарийн бичгийн үүргийг гүйцэтгэж, зөвлөлөөс гарсан үүрэг даалгавар, шийдвэрийг холбогдох албан тушаалтанд шуурхай хариуцуулах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг газрын дарга болон хэлтсийн даргын өмнө хариуцна.

Албан тушаалын тодорхойлолт

  1. Үйл ажиллагаа хариуцсан менежер (1): Байгууллагын үйл ажиллагаанд шинэлэг менежмент хийх, байгууллагын үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэж, хэлтсүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог ханган хариуцаж, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.


БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ХЭЛТЭС - 21/хүн/


Албан тушаалын тодорхойлолт

  1. Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга (1): Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, агаар бохирдуулагч эх үүсвэрүүдээс байгаль орчин, хүний эрүүл мэндэд учруулах сөрөг нөлөөллийг бууруулах, мэргэжил арга зүйгээр хангах чиг үүргийн хүрээнд нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг газрын даргын өмнө хариуцна.
  1. Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол хариуцсан ахлах мэргэжилтэн (1): Нийслэлийн хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, нийслэлийн гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй шинэ технологи нэвтрүүлэх чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцан тайлагнана.

Албан тушаалын тодорхойлолт

  1. Түлшний бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн (1) Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлого, хууль тогтоомжийн дагуу агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхийг стандартын шаардлага хангасан хатуу, шингэн, хийн  түлшээр хангах чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.
  1. Хэсэгчилсэн дулаан хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн (1): Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нийслэлийн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа халаалтын зуухыг нэгдсэн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн системд холбох, мэргэжлийн байгууллагуудтай хамтран байгаль орчинд ээлтэй технологийн горимд шилжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.
  1. Түлшний бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн (1): Нийслэлийн гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагыг сайжруулсан түлшээр хангах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, тээвэрлэлт борлуулалтын нэгдсэн системийг жигдрүүлэх, зохион байгуулах, хяналт тавих, нэгдсэн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын  өмнө хариуцна.
  1. Авто тээврийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн (1): Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, автотээврийн хэрэгслээс гарах бохирдлыг бууруулах бодлогын хувилбарыг үнэлэх, санал, зөвлөмж гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын  өмнө хариуцна.
  1. Агаарын бохирдлын нөлөөлөл, тархалтын загварчлал хариуцсан мэргэжилтэн (1): Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, агаар бохирдуулагч эх үүсвэрийн мэдээллийн сан үүсгэн ялгарлын хэмжээг тодорхойлох, агаарын чанарын агууламжийг тархалтын загварчлал ашиглан нийслэлийн хэмжээнд нэгж талбар тус бүрээр тодорхойлох чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.
  1. Дотоод орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн (1): Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх дотоод орчны агаарын чанарыг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа, арга хэмжээг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.
  1. Төлөвлөлт, гүйцэтгэл, тооцоо судалгаа хариуцсан мэргэжилтэн (1): Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтын тооцоо, судалгааг гаргах, хэрэгжилтийг хангах чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.

Албан тушаалын тодорхойлолт

  1. Шингэрүүлсэн хий, сайжруулсан түлш хариуцсан мэргэжилтэн (1) Шингэрүүлсэн хий болон сайжруулсан түлшээр хангах талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, хэрэглэгчдийн зохистой хэрэглээг дэмжих ажлыг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.
  1. Байгальд ээлтэй технологи, сэргээгдэх эрчим хүч хариуцсан мэргэжилтэн (1) Байгаль орчинд ээлтэй технологи, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлтийн талаар төрөөс хэрэгжүүлж буй хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг хангах, эрчим хүчний зохистой хэрэглээг дэмжих ажлыг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна. 

Албан тушаалын тодорхойлолт

  1. Барилгын дулаан алдагдал, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн (1) Барилгын дулаан алдагдлыг бууруулахтай холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангах, нийслэлийнагаар, орчны бохирдлыг багасгахад чиглэсэн хөрөнгө оруулалтын ажлыгтөлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэлийнхяналт тавьж ажлын үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.
  1. Байгальд ээлтэй технологи, сэргээгдэх эрчим хүч хариуцсан мэргэжилтэн (1) Байгаль орчинд ээлтэй технологи, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлтийн талаар төрөөс хэрэгжүүлж буй хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийгхангах,эрчим хүчнийзохистой хэрэглээг дэмжих ажлыг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.
  1. Хяналт, зохицуулалтын ажилтан (1): Сайжруулсан шахмал түлшний зүүн, баруун бүсийн үйлдвэр, үйлдвэрээс дундын болон хангамжийн бааз, нөөцийн агуулах, борлуулалтын цэгүүд рүү түгээх сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, борлуулалтын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих бусад хяналт зохицуулалтын ажилтнуудын үйл ажиллагааг хянах, сайжруулах, түлшний өдөр тутмын мэдээг нягталж нэгтгэн мэдээллийн сан үүсгэх, удирдлагуудыг мэдээллээр хангах, гүйцэтгэлийн хяналт тавьж ажлын үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.
  1. Хяналт, зохицуулалтын ажилтан (9): Сайжруулсан шахмал түлшний зүүн, баруун бүсийн үйлдвэр, үйлдвэрээс дундын болон хангамжийн бааз, нөөцийн агуулах, борлуулалтын цэгүүд рүү түгээх сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, борлуулалтын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих, удирдлагуудыг мэдээллээр хангах, гүйцэтгэлийн хяналт тавьж ажлын үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна. 
АГААРЫН ЧАНАРЫН ХЭМЖИЛТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХЭЛТЭС - 9/хүн/

Албан тушаалын тодорхойлолт

  1. Агаарын чанар хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга (1): Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, агаарын чанар төлөв байдлын мэдээнд хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүргийн хүрээнд нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг газрын даргын өмнө хариуцна.

Албан тушаалын тодорхойлолт

  1. Хөдөлгөөнт эх үүсвэрийн хэмжилт хариуцсан ахлах мэргэжилтэн (1): Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, тээврийн хэрэгслээс гарах бохирдлыг бууруулах, хяналт шалгалт, шинжилгээ хийх, хэмжилтийн дүн мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцан тайлагнана.
  1. Орчны хэмжилт хариуцсан мэргэжилтэн (1): Агаарын тухай хууль тогтоомж, стандартын дагуу орчны агаарын чанарыг хэмжигч явуулын AQMS-9000 хөдөлгөөнт харуулаар орчинд үзүүлж буй хорт нөлөөлөл, дотоод орчны бохирдлын хэмжилт хийх, хэмжилтийн багаж хэрэгслүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.

Албан тушаалын тодорхойлолт

  1. Агаарын чанарын хяналт хариуцсан мэргэжилтэн (1): Агаарын тухай хууль тогтоомж, стандартын дагуу орчны агаарын чанарыг тодорхойлох, хэмжилтийн автомат суурин харуулын багаж хэрэгслүүдийн хэвийн үйл ажиллагааг хариуцаж, мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.
  1. Агаар бохирдуулах эх үүсвэр хариуцсан мэргэжилтэн (1): Агаарын тухай хууль тогтоомж, стандартын дагуу хаягдал утааны хийн хэмжилтийн багажаар дулааны цахилгаан станц, усан халаалтын зуух, сайжруулсан зуух, сайжруулсан түлш зэрэг  эх үүсвэрүүдээс орчны агаарт хаяж буй хаягдал утааны хийн хэмжилт хийж, мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.

Албан тушаалын тодорхойлолт

  1. Дүн шинжилгээ, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн(1): Агаарын тухай хууль, тогтоомж болон агаар орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй, үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр гадаадын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хэмжилтийн лабораторийн дүн мэдээг нэгтгэх, хянах, мэдээллийн сан хөмрөг бүрдүүлэх, лабораторийн тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.
  1. Оператор, техникч (3): Агаарын тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу орчны агаарын чанарыг тодорхойлох, хэмжилтийн автомат суурин харуулын багаж хэрэгслүүдийн хэвийн үйл ажиллагааны тохиргоог хариуцаж, дүн шинжилгээ хийж, мэдээллийн сан бүрдүүлэн, гүцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.
    ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ХЭЛТЭС- 7/хүн/

Албан тушаалын тодорхойлолт

  1. Хэлтсийн дарга, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч (1): Нийслэлийн нутаг дэвсгэрт агаар, орчны бохирдлын үйл ажиллагааг Монгол Улсын холбогдох хууль, дүрэм, жухмын хүрээнд хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, норм норматив, нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг хангуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, салбарын хяналтын үйл ажиллагааг нэгдсэн бодлого, удирдлагаар хангаж, улсын байцаагчийн эрхтэй холбоотой асуудлыг холбогдох яаманд уламжлан шийдвэрлүүлэх, хэлтсийн улсын байцаагчдыг удирдлага, арга зүйгээр ханган, нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг газрын даргын өмнө хариуцна. 

Албан тушаалын тодоройлолт

  1. Хэлтсийн ахлах, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч (1): Байгаль орчныг хамгаалах тухай, агаарын тухай, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, усны тухай, хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай, хог хаягдлын тухай, байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, ус бохирдуулсны төлбөрийн тухай, агаар бохирдуулсны төлбөрийн тухай, зөрчлийн тухай, зөрчил шалган шийдвэрлэх тухай, захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдолтой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, норм норматив, нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг хангуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, салбарын хяналтын үйл ажиллагааг нэгдсэн бодлого, удирдлагаар хангаж, улсын байцаагчийн гаргасан шийдвэрт хяналт тавьж, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцан тайлагнана.

Албан тушаалын тодорхойлолт

  1. Байгаль орчны хяналтын улсын байцаагч (5): Байгаль орчныг хамгаалах тухай, агаарын тухай, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, усны тухай, хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай, хог хаягдлын тухай, байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, ус бохирдуулсны төлбөрийн тухай, агаар бохирдуулсны төлбөрийн тухай, зөрчлийн тухай, зөрчил шалган шийдвэрлэх тухай, захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдолтой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, норм норматив, нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг хангуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, салбарын хяналтын үйл ажиллагааг нэгдсэн бодлого, удирдлагаар ханган ажиллаж, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцан тайлагнана.