Үйлчилгээний чиглэл: Үйлдвэр, хөдөө аж ахуй, байгаль орчин
Тайлбар: Иргэн, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлш болон дэвшилтэд технологиор хийсэн зуух зэрэг бүтээгдэхүүнээс ялгарах утааны хийг хэмжиж Монгол Улсын стандартай харицуулан дүнг боловсруул албан тоотоор хүргүүлдэг. Туршилтанд хамруулах зуух, түлшийг холбогдох бичиг баримтын хамт Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газарт өгнө.
Эрх зүйн зохицуулалт:Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/342 дугаар тушаал. Агаарын чанарын мэдээлэл гаргах журам, Агаарын чанарын хяналт шинжилгээний ажлын үйлчилгээний хураамжын хэмжээ тогтоох тухай
Бүрдүүлэх материал:
1. Иргэн бол өргөдөл, Аж ахуйн нэгж, байгууллага бол албан хүсэлт
2. Түлшний шаталтаас үүсэх хорт хийн шинжилгээг хийлгэхэд магадлан итгэмжлэгдсэн түлшний шинжилгээний лабораториар түлшний элемэнтийн анализын дүнг баталгаажуулсан байна.
Шийдвэрлэх хугацаа /Эрх зүйн актад тусгагдсан/: 30 хоног
Төлбөрийн нэмэлт тайлбар: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А-342 тушаалын хавсралтын дагуу төлбөр авна. Энд дарж үзнэ үү.