"Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Баянзүрх дүүргийн шалган бүртгэх товчооны дэргэд автомашинаас ялгарах бохирдлыг зайнаас тодорхойлох RSD(Remote Sensing Device)төхөөрөмжийг байршуулж, 2017 оны 04 дүгээр сарын 14-21 –ыг хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнд оролцох явцад тээврийн хэрэгслийн хаягдал утааны ялгарлыг хэт ягаан туяаны шингээлтийн хувиар агууламжийг тодорхойлох зарчмаар CO, CO2, HC, NO, PM (S/F)-ыг хэмжих туршилтын ажил хийж байна. Хэрэв тус хэмжилтийн багаж, тоног төхөөрөмжийг Монгол улсад суурилуулж, ашиглавал авто машинаас ялгарах бохирдуулах бодисын стандартын шаардлагыг мөрдүүлж замын хөдөлгөөнд оролцож буй утаа ихтэй /стандартаас давсан/ авто тээврийн хэрэгсэлд хяналт тавих боломж бүрдэх юм.
Автомашинаас ялгарах бохирдлыг зайнаас тодорхойлох
Хаяг
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байр А блок, 1 давхар