Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29,2, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.6, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01/19 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 08 өдрийн А/398 дугаар захирамжийг тус тус үндэслэн бага, дунд оврын зуухны байгууламжийн дахин бүртгэл тооллогыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулав.
Энэ ажлын зорилго нь бага, дунд оврын халаалтын зуухны нарийвчилсан дахин тооллогын мэдээллээр агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүд тухайлбал янданд шүүлтүүр суурилуулах, түлш солих, зуухыг буулгаж төвийн дулаанд холбох, технологийн шинэчлэл хийх зэрэг боломжит арга хэмжээний саналыг боловрсуулах, үнэлгээ хийхэд тооллогын дүн мэдээллийг ашиглахад оршино.
Бага, дунд оврын халаалтын зуухны нарийвчилсан дахин тооллогын тайланг ЭНДЭЭС татаж үзнэ үү.