Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд агаарын чанарыг сайжруулах бүсийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой айл өрхүүдэд сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгох ажлыг манай байгууллага зохион байгуулан ажиллаж байна. Мөн нөгөөтэйгүүр Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт түүхий нүүрсийг ахуйд хэрэглэхийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн бүрмөсөн хориглох болсон.
Энэ ажлын хүрээнд Азийн Хөгжлийн банкинд хүсэлт гарган сайжруулсан түлш хэрэглэж буй иргэдийн хандлагыг тодорхойлох судалгаа хийлгүүлээд байна. Судалгааны тайланг ЭНДЭЭС татаж үзнэ үү.