НАЧА болон ЖАЙКА-аас семинарын үйл ажиллагааг нээж мэндчилгээ дамжуулсны дараа Японы мэргэжлийн багаас төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, УБ хотын агаарын бохирдлын талаар болон төслийн үйл ажиллагаанд оролцох оролцооны талаар нийт оролцогчидтой санал солилцлоо.
Тус семинарын талаар сурвалжлах зорилгоор хэвлэл мэдээллийн 21 агентлагаас хүрэлцэн ирсэн байлаа.
Үдээс хойш нь Хамтран Зохицуулах Хороог хуралдуулан Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцаж хурлын протоколд шийдвэрийг тусгасан юм. Үүнд 2 дугаар сарын 15-ны дотор хамтран оролцогч байгууллагуудаас саналыг бичгээр авч ажлын төлөвлөгөөг эцэслэн боловсруулахаар шийдвэрлэв.