- Иргэд, олон нийтэд агаарын чанарын төлөв байдлын талаар мэдээлэл, зөвлөмж, зөвлөгөө авах, ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Агаарын чанарын ухаалаг хяналтын систем”-ийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. тус системыг нэвтрүүлснээр иргэд агаарын бохирдлын мэдээг өөрийн оршин байгаа газар, тухайн цагт авах боломжтой болох юм. Мөн Улаанбаатар хотын хөдөлгөөны нягтрал ихтэй 10 цэгт агаарын чанарын мэдээг LED дэлгэцээр дамжуулан иргэдэд ойлгомжтой байдлаар мэдээлэх юм.
- 2013-2014 онд нийт 45 мянган сайжруулсан зуухаар нийслэлийн айл, өрхүүдийг хөнгөлөлттэй үнээр хангахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 29 мянган сайжруулсан зуухаар хангаад байна. Үлдэгдэл 16 мянган айл, өрхийг сайжруулсан зуухаар халаалтын улирал эхлэхээс өмнө хангахаар төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр нийслэлийн 170 гаруй мянган айл, өрх сайжруулсан зуухаар бүрэн хангагдах юм.
- “ДЦС-4” ТӨХК-ийг түшиглэн баригдаж байгаа “210 мВт хүчин чадалтай уур усны дулаан солилцуулагч бүхий дэд станц”-ыг 2014 онд ашиглалтад орсноор 3,4-р хороолол шиг 2 хорооллыг дулаанаар хангах эх үүсвэр нэмэгдэх юм.
- Баянгол дүүргийн 113-р сургууль, Чингэлтэй дүүргийн 39-р сургуулийн А болон Б байр, 124-р цэцэрлэг, 10-р хорооны цогцолбор зэрэг Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй бүсэд байрлах байгууллагуудыг дулаанаар хангадаг 5 уурын зуухнуудын ажиллагааг зогсоож төвийн дулааны шугамд холбохоор шийдвэрлэлээ.
- Агаарын тухай хууль, тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор улсын байцаагчийн албан шаардлага, мэдэгдэл, зөвлөмж, шаардлагатай мэдээлэл бүхий цогц баримт бичгийг агаар бохирдуулагч эх үүсвэр бүхий нийт 1501 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүллээ. Ингэснээр агаар бохирдуулагч суурин эх үүсвэрүүд стандартын шаардлага хангах, боломж бүрдэнэ.
- Улаанбаатар хотод шингэрүүлсэн хий хүлээн авах хадгалах, агуулахын багтаамжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тухайлбал, шингэрүүлсэн хий борлуулагч компаниудын нөөцийн савны багтаамжийн хэмжээ 2800 м3 байсныг 5200 м3 болгож нэмэгдүүлэх ажил хийгдэж байна.Шингэрүүлсэн хийн ахуйн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдтэй хамтран 5000 орчим айл, өрхийг хийн плиткаар хангах ажил хийгдэж байна.Шингэрүүлсэн хий хэрэглэгчдэд очих үнийг бодитойгоор бууруулах зорилгоор төмөр замын нэг вагоны тээврийн зардлыг 1,160 мянга байсныг 600 мянган төгрөг болгож буурууллаа.
- Мөн биотүлшний, сайжруулсан түлш үйлдвэрлэх санал ирүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжин хамтран ажиллаж байна.
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ
ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллана
Хаяг
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байр А блок, 1 давхар