Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг)бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50 000 /тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Дээрх мөнгийг Нийслэлийн төрийн сан банк200051015тоот дансандтушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн туршид хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж борлуулалт санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй /2012, 2013 он/
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.
Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: сүүлийн 2 жил /2012, 2013 он/-ийн аль нэг жилд дор хаяж нэг удаа санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй төгрөгийн автомашин нийлүүлсэн байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2012, 2013 он/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл шаардлагатай.
Тендерийн хамт 1 620 000 /нэг сая зургаан зуун хорин мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн, 11 цаг 30 минут-т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Чингэлтэй дүүрэг, Багатойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 1001 тоот, мэргэжилтэн Д.Баярсайхан, Утас: 75757804, 99030865