Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000 [нэг зуун мянган] төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Төлбөрийг Төрийн сан банкны 200051052 тоот дансанд тушаана /гүйлгээний утгад тендер шалгаруулалтын дугаарыг бичнэ/. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2012, 2013, 2014 онуудад хийж гүйцэтгэсэн нийт ажлуудын дундаж борлуулалтын орлого нь 50.0 сая төгрөгнөөс багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2012, 2013, 2014 онуудын аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн хуулбарыг ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2012, 2013, 2014 онуудад дор хаяж нэг удаа ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
Зураг, төсөв боловсруулах мэргэжлийн байгууллага нь дараах заалтуудыг хангасан байна.
Барилга хот байгуулалтын яамны 1.2.4 - Дотор усан хангамж, ариутгах татуурга, халаалт, салхивч агаар сэлгэлт, хөргөлтийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл
Барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд дараах заалтуудыг хангасан байна.
Барилга хот байгуулалтын яамны 2.2.1 - Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
Эрдэс баялаг эрчим хүчний яамны 03.5.2 - 0.7-40.0 кгх/см 2 Даралттай шугам хоолойн засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ эрхлэх холбогдох тусгай зөвшөөрлүүдийн аль нэг нь байж болно. Тендерийн баталгаа шаардахгүй
Тендерийг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 30 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
Дотоодын этгээд давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
УБ хот Чингэлтэй дүүрэг Ц.Жигжиджавын гудамж-9 Хангарьд ордон, Нийслэлийн Агаарын чанарын алба, 10 давхар 1003 тоот өрөө, мэргэжилтэн Б.Баясгалан, Утас: 318551, 314876