Солонгосын мэргэжилтэнүүд шинээр хэрэгжүүлэх гэж буй төслийн талаар товч мэдээлэл хийж, салбарын мэргэжилтнүүдтэй санал солилцов. Цаашид хэрхэн хамтран ажиллах чиглэлүүдээ тогтоож “Санамж бичиг” үйлдэх ажлын бэлтгэлийг хангахаар болов.
            Энэхүү төслийн хүрээнд нүүрсэнд дулааны боловсруулалт хийх замаар илчлэгийг нэмэгдүүлэн коксжуулах, сайн чанарын шахмал түлш үйлдвэрлэх тэргүүний технологийг Монголд нутагшуулах ажил хийгдэх юм.