Энд бид нүүрстөрөгчийн уламжлалт (ãàçðûí øèíãýí òîñ, байгалийн хий ) болон уламжлалт бус (хийн гидрат, нүүрсний давхаргын метан, занарын, элсний хийí¿¿ä гэх мэт) эх үүсвэрүүдийн нөөц, хайгуул, олборлолт боловсруулалт, хэрэглээний талаар чухал мэдээллүүдийг бодит нөхцөлд харж танилцсан байна. Тэд Пангуо дахь хийгээр ажилладаг дулаан, цахилгааны станц, байгалийн шахсан хийгээр том автобус цэнэглэх станц, Инчон дахь байгалийн шингэрүүлсэн хий станц, Пусан дахь Солонгос хий” –н Куюнгнамын салбар, усан онгоцны үйлдвэр зэрэг үйлдвэрийн газруудтай газар дээр нь танилцаж хийн түлшний импорт, тээвэрлэлт, хадгалалт, түгээлтийн байдлыг нүдээр үзэн сонирхжээ. Бүхэлдээ БНСУ байгалийн баялагийн өөрийн нөөц бага бөгөөд хязгаарлагдмал боловч зөв бодлого, өндөр технологи, уйгагүй хөдөлмөрийн үр шимээр богино хугацаанд цэцэглэн хөгжсөн азийн бар орнуудын нэг бөгөөд эрчим хүчний хамгийн цэвэр эх үүсвэр болох хийн түлшийн хэрэглээгээрээ дэлхийн жишиг гүрэн болжээ. Солонгосчууд үндэснийхээ аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засагт суурь ач холбогдолтой бөгөөд одоог болтол эрчим хүчний хамгамжид зонхилох байр эзлэж байгаа нүүрсустөрөгчийн түүхий эдийн хангамж, нөөцлөлтөнд онцгой анхаарч энд аль болох олон талын хамааралтай байхыг эрмэлзэхийн зэрэгцээ сүүлийн үед далай тэнгисийн ероолын хийн гидратыг авч ашиглахыг ихээхэн анхаарч, зохих амжилтанд хүрч байгаа бол бидний хувьд нүүрсний давхаргын метан (НДМ) хийн талаар илүү сонирхож, хайгуул, өрөмдлөг, олборлолтынх нь техник, технлогийн менежменттэй нарийвчлан танилцсан байна. “Сайн эрчим хүч–сайхан дэлхий” гэсэн алсын хараатай, хэрэглэгчидтэй хамт хөгжих эрхэм зорилготой “Солонгос хий” компани нь 2012-2017 онуудын дунд ба хэтийн зорилгодоо борлуулалтыг 11-ээс 30 их наяд вон, хөрөнгө оруулалтын өгөөөжийг 45-аас 100%, далайн чанад дахь хувьцаа эзэмшилтийг 34-өөс 60%, ашигт ажиллагааг 9-өөс 25% -д тус тус хүргэх, мэргэжлийн, тэргүүлэгч технологитой, эрчим хүчний брэнд байх, үнэнч, уян хатан, ирээдүйтэй, хариуцлагатай зарчмыг хэрэгжүүлэх, эрчим хүчний салбарт тэргүүлэгч, бизнесийн сүлжээнд çàðöóóëàõ, санхүүгийн хувьд чадавхтай, менежментийн системийн хувьд óëàì ãàéõàìøèãòàé áîëãîõ зэрэг дөрвөн чиглэлийн стратегийг баримталж байгаа ажээ.
Уламжлалт бус хйин сургалт семинар болж өнгөрөв
Хаяг
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байр А блок, 1 давхар