Туршилтын зууханд тавигдах шаардлага
Тус туршилтанд хамрагдах усан цамцтай хатуу түлшний зуух нь дараах шаардлагыг хангасан байх ёстой.
- Батлагдсан загвараар бүхий инженерийн ажлын зурагтай байх
- Зуухыг батлагдсан загвараар үйлдвэрлэж Монголын зах зээл дээр 500 ширхэгийг нийлүүлсэн, хамгийн багадаа 150 хэрэглэгчтэй байх
- Нэг жилд 5,000 ширхэгийг үйлдвэрлэж, нийлүүлэх хүчин чадалтай байх
- Тус зуухыг гадна болон дотоодын лабораторын шинжилгээгээр шинжлүүлж, утааны болон дулааны туршилтын дүгнэлт авсан байх
- Зуух нь зөвхөн хатуу түлшээр ажилладаг байх
- Зуухны хүчин чадал 10-18kW байх
- 2 жилийн баталгаат хугацаатай байх
Туршилтанд хамрагдах хүсэлт ирүүлэх
Туршилтын хөтөлбөрт орох хүсэлт гаргасан үйлдвэрлэгч болон нийлүүлэгч дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлнэ үү.
- Зуухны товч танилцуулга/гурван талаас харуулсан болон эд ангийн фото зураг/
- Зуухны хүчин чадал (kW), зориулалт
- Шаталтын болон галлагааны зарчмын тайлбар
- Аюулгүй ажиллагааны танилцуулга, зааварчилгаа
- Ашиглах зааварчилгаа
- Үйлдвэрлэсэн газар, үйлдвэрлэгчийн талаарх мэдээлэл
- Тухайн зуух нь олон улсын болон бусад орны стандарт шаардлага хангасан бол холбогдох бичиг баримтууд
- ММСС-нд санал болгож байгаа үнэ (НӨТ ороогүй), зуух суурилуулалтын болон дагалдах төхөөрөмжүүдийн үнэ (НӨТ ороогүй)
- Нэг жилд болон сард үйлдвэрлэж, нийлүүлэх хүчин чадлын хэмжээ
Туршилтын хөтөлбөрт хамрагдах хүсэлт болон дагалдах материалуудыг дугтуйнд хийж, холбоо барих хаяг, утас, и-мэйл хаягийг тодорхой бичиж ирүүлнэ. Хүсэлтийг (бичиг баримтыг 2 хувь) дараах хаягаар 2011оны 11 дугаар сарын 30-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авна. ММСС-гийн “Цэвэр агаар” төслийн байр Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, соёл амралтын хүрээлэн, Жамьяан гүний гудамж, “city center” барилга, 3-р давхар.
Утас: 70116901, 70116903.
E-mail: munguntsooj@mca.mn
Хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар нэмэлт мэдээллийг Цэвэр агаар төслийн байранд зуухны мэргэжилтэн өгнө.