Үүнд:
• Зуухны хүчин чадал – 3 кВТ-аас дээш
• Тоосонцрын хэмжээ – 70мгр/мДж хүртэлх
• Нүүрстөрөгчийн дутуу исэл – 7гр/мДж хүртэлх
• Ашигт үйлийн коэффициент – 70 хувиас дээш
Дээрхи шалгуур үзүүлэлтийн дагуу 15 зуухыг туршсаны дүнд Сэлэнгэ констракшн ХХК-ны Өлзий зуух, Роял Өүшн ХХК-ны Том дөл зуух, Элмеко ХХК-ны Талст зуух, Их тэнгэрийн хүч ХХК-ны Бекас 107 зуух гэсэн бүрэн шаталттай 4 зуух шалгараад байна. Эдгээр зуухнуудыг иргэд 29000-аас 36334 төгрөгөөр худалдаж авах ба энэ нь зуухны үндсэн үнийг дунджаар 93% -аар хямдруулж байгаа болно.
Зуухны хөтөлбөрийн санхүүжилтийн хувьд нийт 17 тэрбум төгрөг байх бөгөөд үүний 50%-ийг МУЗГ-ын Тусгай сан “Цэвэр агаарын сан”, үлдсэн 50%-ийг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ.
Хөнгөлөлттэй үнээр зуух авах иргэдийн хувьд өмнө нь хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй, оршин суугаа хаягийн бүртгэлтэй байх шаардлагатай. Айл өрхүүд нь доорхи байдлаар хөнгөлөлттэй үнээр зуух авна.
Үүнд:
1. Зуух борлуулах цэгээс зуухаа сонгож, нэхэмжлэх авна
2. Хас банкны тооцооны төвд очиж төлбөрөө тушааж, төлбөрийн баримтаа авна.
3. Зуух борлуулах цэг дээр дахин ирж, төлбөрийн баримтаа үзүүлж, гэрээ байгуулна.
4. Зуух хүргэх өдөр гэртээ өрхийн тэргүүнийг байлгах.
5. Зуух үйлдвэрлэгчийг суурилуулсаны дараа зуух ашиглалтын зааварчилгааг авах.
Иргэн шинээр авсан зуухныхаа оронд одоо ашиглаж байгаа хуучин зуухаа заавал өгөх үүрэгтэй.
Хэрэв иргэн зуухаа зарсан, бэлэглэж үрэгдүүлсэн тохиолдолд зуухны үндсэн үнийг төлөх бөгөөд цахилгааны үнийн хөнгөлөлт эдлэхгүй юм.
Энэхүү бүрэн шаталттай зуухыг иргэд хэрэглэснээр 1) түлшний зардлаа 30%-иар хэмнэнэ 2) цахилгааны 50%-аар хөнгөлүүлнэ.
Нээлтийн ажиллагаанд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга П.Цагаан, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Р. Мягмар, Дэлхийн Банкны суурин төлөөлөгч Корали Геверс, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ, Улаанбаатар-Цэвэр агаар төслийн захирал Н.Энхболд, МУЗГ-ын Тусгай сан-“Цэвэр агаарын сан”-гийн гүйцэтгэх захирал Г.Баярсайхан болон бусад зочид төлөөлөгчид оролцов.
УБЦАТ болон зуух солих хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 312194 утсаар холбогдох буюу www.usip.mn сайтад зочилно уу.