Эдгээр орон сууцанд Нийслэлийн хүн амын 20 хувь буюу 45 мянга гаруй өрх айл амьдардаг. Эрчим хүч хэмнэх, оршин суугчдыг тав тухтай, дулаан орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар”- ын “Дэд бүтцийн хэлтэс”- ээс угсармал орон сууцыг дулаалах талаар судалгаа хийж эхэлсэн. Уг ажлын хүрээнд төрийн орон сууыны корпорац өнгөрсөн оны сүүлчээр нэг орон сууц сонгож дулаалхаар болсон. Уг жлыг БНХАУ- ын “First paint” компанийхан өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэж байна. Загвар байраар Чингэлтэй дүүргийн V дугаар хорооны IХ байрыг сонгожээ. Тус компанийхан өдгөө IV орц орчмын гадна фасадыг хөөсөнцрөөр дулаалан, цохнуудыг нь солиод байна. “Хүйтэрсэнтэй холбоотойгоор ажлаа түр зогсоосон. Энэ хавраас байрыг бүхэлд нь дулаална гэсэн” гэж оршин суугчид нь ярьж байна.
“Тасган” СӨХ- ны байцаагч Ж.Батжаргал IХ байрыг өнгөрсөн 10 сарын 15-наас дулаалж эхэлсэн Уг байрны яг хажууд нь байгаа VIII байрыг 2007 онд Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн хүрээнд дудлаалсан, VIII байрны гадна тал, дээвэр, цонх, хаалганаас эхлээд зоорийн давхар дахь шугам, сүлжээг нь хүртэл сольсон. Манайхан ч гэсэн энэ жишигээр дулаалах юм гэсэн. Манай байр маш дулаахан болсон тул иргэдийн сэтгэгдэл маш өндөр байгаа, энэ байрыг 1978 онд ашиглатад оруулсан. Өвөл болхоор ”Манай байр хүйтэн байна, Засах арга байна уу? Гэсэн гомдол тасардаггүй байлаа. Дээрээс нь оршин суугчид өөрсдөө засвар хийж, ваакум цонх суурилуулж байна гээд дураараа цохиж нүдсэнээс болоод завсар , зай гарсан байрыг ингэж тордоод сайхан болголоо. “Төр засгаас ийм санаачилга гаргаж байгаа нь сайн хэрэг. Цаашид төсөл хэрэгжүүлэх үү. Манай байрыг ингэж дулаалж өгөх боломж бий юү?” гэж бусад байрныхан санал, хүсэлт тавьж байна. Манай СӨХ ч холбогдох газарт ийм хүсэлт тавих санаатай” гэлээ.
Германы компанийн дулаалсан барилгын дэргэдэх байрыг дулаалсан нь учиртай ажээ. Хятад компанийн дулаалсан, Герман компанийн дулаалсан, дулаалаагүй бусад байртай харьцуулан дулааны алдагдлыг хэмжих зорилготой гэнэ. “Энэ тухайгаа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт асуудал тавьсан. Эхний орон сууцыг дулаалж дуусаад үр нөлөөг нь судалж үзсэний дараа нийтээр нь хэрэгжүүлэх, хөрөнгө төсвийг хэрхэн шийдэхийг тогтоно” гэж тус байгууллагынхан ярилаа.
Ч.Мөнхзул. “Өнөөдөр” сонин. 2014.02.07.