Мөн шинээр баригдаж байгаа объект, ашиглагдаж байгаа суурин эх үүсвэрүүд ямар ч хараа хяналтгүй байгаа юм. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 100 квт хүртэл хүчин чадалтай усан халаалтын зуухыг бүртгэлжүүлж, заасан стандартын дагуу үзүүлэлтүүдийг нь сайжруулахаар төлөвлөжээ. Ингэснээр Нийслэлийн агаарын чанарын алба холбогдох байгууллага, зуух үйлдвэрлэгч болон үйл ажиллагаа эрхлэгчидтэй хамтран зуухны байгууламжид хяналт тавьж, агаар бохирдуулах бодисын ялгарлыг багасгах үзлэгийг явуулж, стандартын шаардлага хангаагүй зуухны байгууламжийг журамлах зэрэг агаарын бохирдлын талаар авах арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтой болно гэдгийг албаныхан онцолж байна.
Иргэн аж ахуйн нэгж байгууллагуулын халаалтанд хэрэглэж байгаа ус халаах жижиг зууханд тавигдах шаардлагын дагуу ус халаах жижиг зуухны тогтоосон чадлаараа аажиллах ашиглалтын хугацаа нь 22 000 цаг, эдэлгээний дундаж хугацаа нь ашиглалтын хэвийн нөхцөлд ширмэн зуух 25 жил, ган зуух 15 жил байх ёстой байдаг байна. Халах гадаргуугийн нам температурын зэврэлт, тенхик ашиглалтын дүрмийн хадгалалтад тавих шаардлага зэргийг мөрддөггүйгээс одоо ашиглаж байгаа зуухнуудын үзүүлэлт хангалтгүй байгаа юм.