Тохижилт үйлчилгээнийхэн гараад модл тарих, цэцэг ургуулах, зүлэг суулгаж байхад дэмжиж байгаа юм алга. Хэрвээ ажиллахгүй бол муу хэлж, буруутгана. Улаанбаатар хот ногоон байгууламжаар дутмаг байгаа нь үнэн. Гэхдээ албаны хүмүүс чадах чинээгээрээ ажиллаж байна. Саяхан цэцэрлэгжүүлэгчдийн Улсын анхдугаар зөвлөгөөн боллоо.Тэр зөвлөгөөнөөр 2020 он гэхэд Улаанбаатар хотод байгаа нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг 20 ам.метрээр нэмэгдүүлнэ гэж байсан. Дээрээс нь хуульл журмаа ч батлна гээд байгаа. Гэх мэтээр олон ажил төлөвлөж байна. Ямар ч байсан төр засгаас хийх ёстой ажлаа хийж байна гэсэн үг. Сүүлийн хэдэн жил цэцэг, зүлэг тарих ажил эрчимтэй хийгдэж байгаа. Өнөө жил ч гэсэн хаврын урь орохтой зэрэгцээд Нийслэлээс сургаж бэлтгэсэн цэцэрлэгчид цэцэг, зүлгээ тарьж, мод бут суулгаж эхэллээ. Урьд жилүүдийнхээс илүү эрчимтэй ажиллаж эхэллээ. Юутай ч хотын төв болоод гол замуудын дундах зайд цэцэг алаглаж, зүлэг ногоорч мод ургах нь. Нэгэнд бэлтгэгдсэн цэцэрлэгчид ажиллаж байгаа болохоор бүхнийг сэтгэлээсээ хийнэ. Арчилахдаа хүртэл арай өөрөөр хандана шүүдээ. Нэг ёсондоо цэцэг, ногоо, зүлэг мод арчилах тордох эзэнтэй боллоо гэсэн үг. Цаашид ч олон цэцэрлэгчдийг бэлтгэж, сургана гэж байгаа. Тэгэхээр ногоон байгууламж нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр агаар цэвэршишх ёстой. Энэ бол төр засаг, Нийслэлийн удирдлагууд хийх ёстой ажлаа хийж байна гэсэн үг. Одоо иргэ өөрсдөө жаахан сэтгэлтэй байж, орчин тойрноо зүлэгжүүлж, цэцэг мод таримаар байна. Хэрэв та мод тарьсан бол үнэлж төрөөс худалдаж авах журам гарсан байгаа. Мон хүн бүр нэг ширхэг мод тарих үүрэгтэй. Монгол Улсын иргэн бүр модл тарьж, амьдарч байгаа орчноо цэцрлэгжүүлэх үүрэг хүлээсэн байгаа. Хахамсалтай нь тэр үүргээ мартчихаад л байгаа болохоос. Өнөөдөр Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүс тэр дундаа гэр хорооллынхон хэцүү орчинд аж төрж байгаагаа гайхдаг. Ногоон байгууламж хийсэн ч гэр хорооллыг мартдаг хэмээн гомдоллож байгаа. Яах вэ, гэр хороололд ногоон байгууламж байгуулж болохгүй юм байхгүй. Гэхдээ яг өнөөгийн нөхцөлд бол арай л болоогүй байна. Юуны өмнө гэр хорооллын дахин төлөвлөлт гэж байна. Тэр нь хаашаа болох нь вэ гэдгийг харна. Түүнээс гадна айлын хувийн эзэмшлийн бүсэд төр хөрөнгө мөнгө гаргаж, зүлэг ургуулж мод тарина гэдэг өрөөсгөл шүүдээ. Тэртээ тэргүй төрөөс мөнгө гаргаад, нийтийн эзэмшлийн талбайг зүлэгжүүлж, ногоон байгууламжтай болгож байгаа. Гэтэл дээрээс нь хүний эзэмшлийн газар дээр ногоон байгууламж хийж өгнө гэж байхуу. Тиймээс гэр хорооллын иргэд үүргээ ухамсарлаад, өөрсдөө хашаандаа мод тарьж, цэцэг ургуулж, зүлэг суулгах ёстой юм. Хэрвээ айл болгон энэ маягаар ажиллавал Улаанбаатар хот жинхэнэ утгаараа ногоон хот болох боломж байна. Өнөө цагт цэцэг, зүлэг, мод яаж ургуулах талаар зааж өгдөг, үрийг нь зардаг клубууд олон болсон. Интернэтээр ч сурчихаж болно. Гагцхүү иргэн өөрөө ухамсарлаж, хүсэх л юм бол болохогүй юм байхгүй. Бүгдээрээ ногоон хотод амьдарцгаая л даа. Түүнийхээ төлөө зүтгэе, хөдөлмөрлөе. Төр засгаа буруутгаж суухаар өөрсдөө ганц болов мод тариад үзье, хувь нэмрээ оруулъя. Ингэж чадвал бид агаарын бохирдлоос ч салах боломж байна.
“Монголын мэдээ” 2014.05.06. Мягмар. №090(3943)
Н.Пунцагболд