Хэсгийн ахлагчид бол хорооныхоо иргэдтэй хамгийн ойр тулж ажилладаг хүмүүс тул өөрсдөө мэдлэг, мэдээлэлтэй байж гэмээнэ бусдад заавар зөвөлгөө өгөх учраас ийнхүү сургалтад хамрагдах хүсэлтээ хүргүүлж байжээ. Харин энэ удаад тэд хорооныхоо иргэдийн байгаль орчны мэдлэгийг нэмэгдүүлэх үүднээс тус төвийн мэргэжилтэнгүүдтэй хамтран сургалт зохион байгуулсан байна.
Уг сургалтыг тус төвийн байгаль орчны боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Сарантуяа болон Жайка олон улсын байгууллагын сайн дурын ажилтан Хироки Ёкояама нар удирдан явуулав. Тэд хог хаягдал, ус болон хөрсний бохирдол сэдвээр сургалтаа явуулж нийт 40 гаруй иргэнийг оролцуулжээ.
Дашрамд сонирхуулахад Сонгинохайрхан дүүрэг нь 1200.6 Км2 нутаг дэвсгэртэй. 2013 оны байдлаар 1 км2 нутагт 231 хүн ноогдож байсан. Нийт 32 хороонд хуваагддаг, хүн амын нягтрашил ихтэй дүүрэг юм. Цаашид гэр хорооллын иргэд, тэр дундаа ЕБС-ийн сурагчдынхаа хичээлээс гадуурх экологийн боловсролыг дээшлүүлэх үүднээс хорооныхоо ерөнхий боловсролын 9, 67 дугаар сургуулиудад сургалт авахаар ирэх оны төлөвлөгөөндөө тусгасан гэдгээ ажлын албаныхан дуулгасан юм.