Засгийн газраас тогтоож өгсөн үнийн дагуу нэг тонн сайжруулсан түлш 125 мянган төгрөгөөр худалдаалагдана. Нэг шуудай түлш нь 30 кг-аар савлагдаж байгаа бөгөөд 3750 төгрөгийн үнэтэй байна.
Тус үйлдвэрийн тоног төхөөрөмж нь БНХАУ-ын Шандунь мужид үйлдвэрлэгдсэн бөгөөд цагт 60 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Цаашид тус үйлдвэр нь хүчин чадлаа нэмэгдүүлж жилд 500 000тн сайжруулсан түлш үйлдвэрлэхээр төлөвлөж байна.