Түүний дэвшүүлсэн санаа нь газраас хөндий байрлах хэдэн зуун километр урттай хоолой дундуур дуунаас хурдан давхих тээврийн хэрэгсэл юм. Харин энэ санааг ажил хэрэг болгохоор шулуудсан “Hyperloop Transportation Technologies”-т ирэх жил гэхэд 100 сая ам. доллар хэрэгтэй аж.
Компанийн захирал Дирк Алборн “Үнэнийг хэлэхэд бидний барих гэж байгаа зам ямар нэг загвар, концепц төдий зүйл биш. Харин жинхэнэ тээврийн сүлжээний эхлэл юм” гэжээ. Тийм учраас зам баригдаж дууссаны дараа хүссэн хүн бүр тасалбар аваад сууж болох хэдий ч 800 бээр хүртэл хурдлахыг нь харж чадахгүй.
Учир нь ийм хурд авахын тулд 160 километр урттай зам хэрэгтэй аж. Хамгийн гол нь яагаад ийм богино зам барьж байна вэ гэхээр компани эхний ээлжид хурдны дээд хязгаарыг тогтоох биш харин буудал ямар байх, зорчигчид хэрхэн сууж, буух, тээврийн хэрэгслийн гадна болон, дотоод загвар ямар байх зэргийг тогтоохыг зорьж байгаа юм байна.
Сонирхуулахад энэ компанийн ажилтнууд болох 200 гаруй инженерүүд үнэндээ чөлөөт цагаараа “Hyperloop”-ийг хөгжүүлэх юм. Учир нь тэд НАСА, Боинг, Yahoo, Эйрбас зэрэг томоохон компаниудад ажилладаг.
Эх сурвалж: http://news.gogo.mn/