Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.e-procurement.mn) дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө ₮50,000.00 төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 2 жилийн /2013, 2014 он/ борлуулалтын дундаж хэмжээ 200.000.000 /Хоёр зуун сая/ төгрөгөөс багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:125.000.000 /Нэг зуун хорин тавин сая/ төгрөг байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:Сүүлийн 2 жил /2013, 2014 жилийн эцсийн тайлан/ Аудит болон наториатаар баталгаажуулсан байх.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:Ижил төсөөтэй тоног төхөөрөмж нийлүүлж байсан туршлага сүүлийн 2 жилд 150.000.000 /Нэг зуун тавин сая/ төгрөгийн оношлогоо, шинжилгээний тоног төхөөрөмж импортолж эсхүл нийлүүлэх ажлыг гүйцэтгэсэн байх, /Захиалагч байгууллагатай хийсэн гэрээ болон бараа хүлээлцсэн актын хамтаар ирүүлнэ/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:Шаардлагагүй
Тендерийн хамт ₮6,000,000.00 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 6-р сарын 15 ний өдрийн 11 цаг 0 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 6-р сарын 15-ний өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд: Гадаадын этгээд оролцох эрхгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Тендер хүлээн авах этгээд: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн С.Мөнхсүлд. Байгууллагын хаяг: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, бага тойруу-15, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 дугаар давхар, 1001 тоот. Давхар болон өрөөний дугаар: 10 дугаар давхар, 1012 тоот. Аймаг, хот: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. Улс: Монгол Улс