-Хийтэй баллоныг дулаан үүсгэгч буюу халаах хэрэгслээс 1 метр, ил галаас 5 метрээс доошгүй зайд байрлуулна;
-Хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байх үед хараа хяналтгүй орхихгүй байх;
-Агааржуулагч ажиллуулах эсвэл өрөөний салхивчийг нээлттэй байлгах;
-Баллон солих үед ил гал гаргахгүй байх, цахилгаан тоног төхөөрөмжийг салгасан байх;
-Хийн тулга /плитка/-н дээр болон түүний ойролцоо амархан шатах эд зүйлс байрлуулж болохгүй;
-Хийн төхөөрөмжийг ажиллуулж дууссаны дараа баллоны хаалтыг заавал хаах;
-Хийн плитканы хаалтыг зориулалтын бус зүйлээр /бахь, чимхлүүр, хөшүүрэг гэх мэт/ эргүүлж болохгүй;
-Хийн хоолойноос уяа уяж болохгүй;
-Бага насны хүүхэд болон хийн тоног төхөөрөмж ашиглах дүрмийг мэддэггүй хүнийг хийн тоног төхөөрөмжид ажиллуулахгүй байх;
-Хийн төхөөрөмжтэй газар унтаж болохгүй
-Хийн баллоныг нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалах, хэт халааж болохгүй;
-Хангагч байгууллагаас олгосон хэрэглэгчийн дэвтэр, зааварчилгааг мөрдөх;
Хийн тоног төхөөрөмжөөс хий алдагдаж үнэртсэн тохиолдолд:
-Өрөө тасалгааны хаалга цонхнуудыг нээж, хүмүүсийг аюултай бүсээс холдуулах;
-Хийн тоног төхөөрөмжийг унтраах;
-Баллоны хаалтыг сайн хаах;
-Ил гал гаргах, шүдэнз зурах, тамхи татахгүй байх;
-Цахилгааны унтраалга, залгуур зэргээс оч хаях, богино холбоо үүсэхээс сэргийлэн залгаатай цахилгаан хэрэгслийг унтраахгүй байх, нэмж цахилгаан хэрэгсэл залгахгүй байх;
-Мэргэжлийн байгууллага буюу 105 дугаарын утсанд дуудлага өгөх;
Шингэрүүлсэн шатдаг хий авахад анхаарах зүйлс:
-Баллоны дээд бөмбөгөр хэсэгт  үйлдвэрлэсэн байгууллагын тэмдэг, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, тэмдэглэгдсэн байна;
-Баллоны хаалт ямарч согоггүй байна;
-Баллоны баталгаажилтын хугацаа дуусаагүй байна;
-Баллон бүрэн будагтай байх;
Хийг тээвэрлэх, хадгалах:
-Хийг тусгайлан бэлтгэсэн модон дэр буюу хоорондоо харшихгүй резинэн жииргэвч хэрэглэн автомашин ба вагоноор тусгай тэмдэгтэй тээвэрлэнэ;
-Хийтэй баллоныг унагаж болохгүй;
-Баллонтой хийг орон сууц, сургууль цэцэрлэг, ахуйн үйлчилгээ зэрэг хүн олноор цуглардаг газруудад 3-аас дээш ширхэгийг хадгалахыг хориглоно;
-Задгай буюу битүү агуулахад сэрүүн газар хадгална;
Дараах баллоныг ашиглахыг хориглоно:
-Баталгаажилтын хугацаа дууссан;
-Хаах хэрэгсэл бүрэн бус;
-Баллоны их биеийн 1/3 нь будаггүй;
-Хүзүүвчин дэх бичиглэл буюу пайзгүй;
-Металл хийцэд өөрчлөлт орсон;
-Хүзүүвч болон суурь гэмтэлтэй;
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар