Нээлтийн үйл ажиллагаанд: 
      1. НЗД-ын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, 
    2. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол дах Суурин төлөөлөгчийн газрын дарга ноён Сато, ажилтан хатагтай Марү Яма
      3. Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан
      4. Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нар хүрэлцэн ирж сургуулийн сурагчдад агаарын чанарын мэдээллийг зөв уншиж сурах, түүнийг өдөр тутамдаа ашиглаж өөрсдийн эрүүл мэндээ хамгаалж чаддаг болохыг хүсэн сургуулийн захирал нарт дэлгэц, компьютер бусад дагалдах хэрэгслүүдийн хамт гардуулан өглөө. 
      Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол нь бид бүхний санааг зовоосон том асуудал болж үүнд хамгийн ихээр хүүхдүүд өртөж эрүүл мэндээрээ хохирч байдагтай холбоотойгоор хүн бүр агаарын чанарын мэдээллийг уншиж ойлгох шаардлага нэн чухал юм.
      Иймд манай албанаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн Санд хамтран ажиллах санал хүргүүлж Нийслэлийн ерөнхий боловсролын 80 сургуулийн сурагчдад агаарын бохирдол болон түүнээс эрүүл мэндээ хамгаалах чиглэлээр сургалтыг энэ оны 3,4-р сард зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.