Сургалтын агуулгаар агаар бохирдуулагч бодисууд, түүний эх үүсвэр, агаарын чанарын индекс, агаарын чанарын мэдээлэл авах арга хэрэгслүүд, дотоод агаарын бохирдол, агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах зөвлөмж зэргийг багтаасан. 
Сургалтын үйл ажиллагааг 2015 оны 12 сарын 23-ны өдрөөс эхлэн Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны /ЖАЙКА/ байгууллагатай хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийн Эко клубийн сурагчдад албаны мэргэжилтэнүүд  Нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хорооллын 12 сургуулийн 700 гаруй сурагчдыг хамруулан зохион байгуулсан. 
Цаашид тус сургалт улам бүр өрөгжин Нийслэлийн боловсролын газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн Эүүл мэндийн газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2016 оын 03 сарын 11, 12-ны өдөрүүдэд тусгайлан сургагч багш бэлдэх хөтөлбөрийг зохион байгуулж нийт 40-н багшийг хамруулан агаарын бохирдол гэж юу вэ? Улаанбаатар хотын агаарын бохирдлын өнөөөгийн байдал, Агаарын чанарын мэдээллийг хаанаас авах вэ? Эрчим хүчээ хэмнэх, дулаан алдагдалыг багасгах гэх мэт сэдвийг хамруулан хэлэлцүүлэг маягаар сургагч багш нарыг бэлтэгсэн. 
Тухайн багш нар Нийслэлийн төвийн 6 дүүргийн Ерөнхий боловсролын 80 сургуулийн ахлах ангийн “Эко” клубын сурагчдыг оролцуулан, сургууль тус бүрээс 100 сурагч хамруулан хичээлийг заах юм. 
Ийнхүү сургалтын нээлтийн үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуульд 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 10 цагт зохион байгуулагдлаа. 
Сургалтын үйл ажиллагааг нээж Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-эрдэнэ, Нийслэлийн агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан, 61 дүгээр сургуулийн захирал тус тус баярын үг хэлж, нээлтийн тууз хайчиллаа.